Шинээр үйл ажиллагаа явуулах цэцэрлэг, сургуульд тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олголоо
Нийслэлийн Засаг даргын А/207 дугаар захирамжийн дагуу Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох асуудлаар магадлан шинжилгээ хийж дүгнэлт гаргаж, санал боловсруулах “Шинжээчийн ажлын хэсэг” байгуулж ажилласан. “Шинжээчийн ажлын хэсэг”-ийн дүгнэлтээр 12 Ерөнхий боловсролын сургууль, 43 цэцэрлэг материалаа ирүүлснээс бичиг баримт, материал болон барилга байгууламж, сургалтын орчин, нөхцөлтэй танилцаж 8 ерөнхий боловсролын сургууль, 24 цэцэрлэгт “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл” олгохоор шийдвэрлэсэн юм. Үүний дагуу Улаанбаатар хотод шинээр үйл ажиллагаа эрхлэх хувийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн гэрчилгээг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл гардууллаа.
 
"Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл” олгосноор цэцэрлэгийн бүлгийн тоо 72 - оор, хүүхдийн орны тоо 1324 - өөр, сургуулийн өмнөх боловсролын сургалт 1, 2 хувиар нэмэгдэж байна. Харин хувийн өмчийн их, дээд сургуулийн дэргэд ахлах сургууль 4, бүрэн дунд сургууль 2, бага сургууль 2 тус тус байгуулагдсанаар ерөнхий боловсролын 8 сургуульд 1500 - аад хүүхдийн суудлын тоо нэмэгдэж байгаа юм. Мөн шинээр байгуулж байгаа сургууль, цэцэрлэгүүдэд нийт 326 ажлын байр нэмэгдэнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.