Хүүхдийг Зомби болгох, УИХ-аар хэлэлцүүлээд байх шаардлагагүй хууль гэв
Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцээд дэмжлээ. Гэхдээ хэлэлцүүлгийн үеэр гишүүд саналаа ингэж илэрхийлэв.

Р.Гончигдорж гишүүн: 
-Хүүхэд хамгаалах харилцаа мөртлөө, хүүхдийг эцэг эхээс нь хөндийрүүлэх харилцааг нэлээд суулгаж. Эцэг, эх унаган үүрэгтэй. Энэ хууль батлагдаад гарвал олон зөрчлийг дагуулахаар байна. Өөрөөр хэлбэл, монгол чууд нүүдлийн соёл, иргэншлээсээ тодорхой хэмжээгээр гарах юм уу гэж. Нэг нь нөгөөгөөс хамгаалах харилцаа гэдэг нөгөө хайр дээр үндэслэлэсэн харилцааг хэлж байгаа шүү дээ. Хичнээн том хүүхэд болчихоод айл саахалтынханд ямар нэг юм болчиход хуулиар хүлээлгэсэн үүрэгтэй юм шиг санагддаг. Ийм уламжлалт харилцаанаас хөндийрүүлчих вэ. Мэдээж, хүүхдийн эрхийг хамгаалах нь зөв. Эцэг, эхчүүд өөрсдөө мэргэжлийн сэтгэлзүйчид шүү дээ. Суурь нь сэтгэлзүйн өөрчлөлт биш суурь нь тэр хүний өсч, өндийж байгаа орчин. Сууриа өөрчлөх ёстой.

Р.Амаржаргал гишүүн: 
-Шаардлага хангаагүй хуулийн төсөл. Би дэмжихгүй. Ажил хийсэн дүр үзүүлэх гээд, нэр олж авах гээд байгаа юм шиг дүр харагдаад байна. Хүүхдийн эрхийг хамгаалах хэдэн байгууллага, дарга нарын эрх мэдэл албан тушаалтны мөнгө төгрөгийг баталгаажуулах гэсэн арга. Наана нь гоё, гоё юм яриад байна. Гадныхныг тэр чигээр нь хуулчихсан. Энд, тэнд хагас дутаа үзсэн юмаа тэр чигээр нь хууль болгочихсон. Хөдөлгөөнтэй, дүрсгүй хүүхдийн асуудлыг яах юм бэ. Баруунд бол эмч нар хүчээр эм уулгаад, зомби болгодог. Бид нар тийм юмыг оруулж ирэх гээд байгаа юм уу. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх монгол ухаан, монгол арга барил гэж байдаг. Асуудлын мөн чанар, агуулга нь хаана байгаа юм. Гэр бүлийг бэхжүүлэх, төлөвшүүлэх асуудал байгаа юм шүү дээ. Тодорхой нэг гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг хүүхдийн эрхтэй хольж болохгүй шүү дээ. Ийм хуулийн төслийг оруулж ирээд УИХ-аар хэлэлцүүлээд байх шаардлагагүй.

Г.Батхүү гишүүн: 
-Би Р.Гончигдорж, Р.Амаржаргал гишүүний хэлсэн адилхан үг хэлмээр байна. Хүүхдийн эрхийг хамгаалах нь зөв. Гэхдээ амьдрал дээр өөр шүү дээ. Хөдөөний хүүхдүүд учраас зургаан настай сургуульд орохгүй байх уу, эсвэл эцэг, эхээсээ тусдаа сургуульд сурах уу гээд. Морь унаж байгаа хүүхдийн асуудлыг яриад байгаа. Өвлийн улиралд насанд хүрээгүй хүүхдээр, хамгаалалтын хувцасгүй морь унуулахыг дэмжихгүй байгаа. Хөдөө орон нутагт энэ хууль хэрэгжиж чадах уу. Тиймээс энэ хуулийг дэмжихгүй гэсэн юм.

 Ийнхүү уг хуулийн төслийг Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжсэн тулд анхны хуралдаанд шилжүүллээ.

Харин одоо Хүүхдийн эрхийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zolo 2015-05-22 06:51:07
    Huilaa sain batlah heregtei tegehgvi bol hvmvvsiin gart hvvhdvvd ortood bnash de yariwal zondool yum bn
  • Ном 2015-05-22 04:50:16
    Номын сан зарна 95705545 , Дээр үеийн ховор хуучин 20 30 40 -д оны хэвлэлүүд сэтгүүл, Монголын болон дэлхийн сонгодог романуудаас бүрдсэн номын сан,