ХБНГУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Д.Эрдэнэчулуун, Ж.Эрдэнэчимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн тэргүүн проф. У.Мэннле, Баварын Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн сайд, Ландтагийн гишүүн др. В. Баусбак, Ханнс-Зайделийн сангийн Зүүн хойд Азийн хэлтсийн дарга В.Ланге, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа, Баварын Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн сайдын шадар төлөөлөгч, Засгийн Газрын тэргүүн түшмэл Т.Гайгер болон др.проф. Б.Шюнеман, др. Ю.Харбих нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ШЕЗ-ийн гишүүн Б.Сарантуяа Ханнс Зайделийн сан Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхлүүлсний 20 жил ой тохиож буйг дурдаад өөрийн зүгээс болон нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын нэрийн өмнөөс баярын мэнд дэвшүүлсэн юм.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сантай хамтарч Монгол Улсын шүүх, эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх тал дээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн нь үр дүнтэй байгааг онцоллоо. Үүний хариуд Ханнс-Зайделийн сангийн тэргүүн хатагтай проф. У.Мэннле халуун дотноор хүлээж авсанд талархал илэрхийлж, Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлийн үйл явц эрчимтэй явагдаж байгааг харахад сэтгэл хангалуун байгаагаа дурдаж байв.

Баварийн Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн сайд, Ландтагийн гишүүн доктор, профессор, ноён Винфрид Баусбак Монгол Улсад анх удаа айлчилж байгаатай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн талаар товч танилцуулахыг хүссэн юм. Түүний хүсэлтээр Б.Сарантуяа гишүүн Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл, төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулахын зэрэгцээ Шүүх байгуулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их хуралд өргөн барьсан талаар дурдлаа.

Түүнчлэн ХБНГУ-ын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын сонгон шалгаруулалт, сургалт, үйл ажиллагааны процессын талаар сонирхож, шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх чиглэлээр туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

 Ноён Винфрид Баусбак түүний асуултад хариулаад шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтыг Ханнс-Зайлелийн сангаар болон ХБНГУ-д сургагч багш илгээн сайн туршлага судлах боломжтойг онцолсон юм. Тэрээр “Ханнс-Зайделийн сан болон ШЕЗ хамтран ажилласны 20 жилийн ой өнөөдөр тохиож байна. Дараагийн 25, 30 жилийн ойн үеэр ч бид дахин уулзалдах болно гэдэгт миний бие итгэлтэй байна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд ШЕЗ-ийн Б.Сарантуяа “Бид бүхний энэхүү уулзалтаар ярьсан бүхэн ажил болон амжилттай хэрэгжиж, бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт миний бие итгэлтэй байна” гэв. Уулзалтын дараа зочид, төлөөлөгчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлын танхимаас, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Баян-Өлгий аймгийн шүүхүүдтэй цахимаар холбогдож, мэндчилгээ дэвшүүлсэн байна.
 

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ном 2015-05-22 04:51:37
    Номын сан зарна 95705545, Дээр үеийн 20 30 40-д оны хэвлэлүүд сэтгүүл, Монголын болон дэлхийн сонгодог романуудаас бүрдсэн номын сан,
    150.129.142.12
    Мэдэгдсэн Хариулах