6 настай хүүхдийг сургуульд элсүүлж байгаа бодлогоосоо Монголын төр ухрахгүй
УИХ-ын хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох хуулийн төслөөр хэлэлцүүлэг үргэлжилж байна. 
Энэ үеэр А.Бакей гишүүн “Хөдөө орон нутагт ялангуяа малчин өрхийн хүүхэд 6 настайгаасаа сургуульд орж байгаа нь асуудалтай байна. Эцэг эхээсээ хол дотуур байранд сууж байгаа нь тэдний хамгаалал сурах эрх зөрчигдөж байна. Иймээс сургуульд орох насыг сонголттой болгомоор байна” гэсэн юм.
Энэ саналыг олон гишүүн  дэмжиж буйгаа илэрхийлж байв.

Үүнд ажлын хэсгээс хариулахдаа “малчны хүүхдийг сургуульд сургахдаа 6 насыг нэмэх 7,8 нас болгох асуудлыг бид шийдэх боломжгүй. Үүнийг Боловсролын яаманд санал гаргаж болох юм” гэсэн.

Харин УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт ”Гишүүдийн зүгээс малчны 6 настай хүүхдүүдийн асуудлаар асуулт их тавьж байна. 6 настай хүүхдийг сургуульд элсүүлж байгаа бодлогоосоо Монголын төр ухрахгүй гэдэг байр сууриа өмнө нь илэрхийлсэн шүү дээ. Малчдын зургаан настай хүүхдүүдийн насыг өөрчлөх асуудал дахиж сөхөгдөхгүй. Харин дотуур байранд нь асуудлыг шийдэж, тэдэнд асрагч багш гаргаж өгөх зэргээр тэдний хүндрэлтэй асуудлыг шийдэж болно" гэсэн юм.  

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mb 2015-05-23 03:49:22
    urid ni 8 nastai surguulid orood 10 jild hangalttai l bolovsrol avdag bsan ene yun bolohgui bolson yum bol...
  • эн 2015-05-22 04:45:25
    энэ бодлого мал аж ахуйд маш их халтай бодлого доо.Улмаар улсын эдийн засгийг сүйрүүлэх нэг үндэслэл болно доо