Нийтийн тээврийнхны ээлжит тунирхал
Нийтийн тээврийнхэн ажил хаялт зарлахаа өчигдөр мэдэгдлээ. Тэдний ээлжит ажил хаялтаас болж иргэд хэдэн өдөр хохирч мэдэхээр байна. Нийтийн тээврийн салбарынхан жилдээ хэд хэдэн удаа ажил хаялт зарлаж иргэдийг хохироодог байдал сүүлийн үед байнга гарах болсон.

Тэд үргэлж л цалингаа нэмэхийг шаарддаг юм. Энэ удаад ч мөн ялгаагүй цалингаа нэмж, 880 мянган төгрөг болгохыг шаардаж байна. Тодруулбал жолооч, кондукторууд ажил олгогчдоос “Авто тээврийн салбарын хамтын тарифын хэлэлцээр”-ийг биелүүлэхийг шаардаж байгаа аж.
 
Энэхүү хэлэлцээрт одоогийн авч байгаа 450 мянган төгрөгийн үндсэн цалинг 880 мянган төгрөг болгохоор тусгасан бөгөөд хэлэлцээрийг өнгөрсөн 2013 онд баталсан ч өдийг хүртэл биелүүлэхгүй байгаа тул ийнхүү ажил хаяалт зарлана гэлээ.
 
Ажил хаялтад хуучнаар “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” компаниудын нийт ажилчид буюу одоогийн Зорчигч тээврийн нэгтгэлийн ажиллагсад бүгд оролцох юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-22 15:07:50
    Жирийн ажилчид шүү дээ худлаа өндөр цалинтай гээд байгаа боловч худлаа шүү төлөвлөгөө өгөөд уралдаад түрүүлсэн нь цалингаа бүтэн авдаг системтийг л боль
  • зочин 2015-05-22 06:42:02
    Нийтийн тээвэр гэж маш заваан үйлчилгээтэй газар болохоор ажилчдыг зөвтгөхыг хүсдэггүй
    122.201.21.240
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-05-22 06:31:39
    Нийтийн тээврийнхэн даврах юмаа. Жолооч кондукторуудаа цалин бага гээд ажиллаж чадахгүй гэж байгаа бол өргөдлөө өгөөд гар гэж хэлээч. Ажилгүй хүмүүс зөндөө байн...
  • bus 2015-05-22 05:15:43
    bugdiin halaad oor jolooch aw gaduur zunduu ajilgui jolooch bna
  • Ном 2015-05-22 04:54:50
    Номын сан зарна 95705545 , дээр үеийн ховор хуучин 20 30 40 -д оны хэвлэлүүд сэтгүүл, Монголдын болон дэлхийн сонгодог романуудаас бүрдсэн номын сан,