Налайх дүүргийн ИТХ-аас тэргүүлэгчдэд сар бүр олгодог байсан урамшууллыг хүчингүй болгожээ

 Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичгийн дагуу нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтоол гаргаж, холбогдох хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгосон байна.

  Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг нийслэлийн Налайх дүүрэгт авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа тус дүүргийн ИТХ-аас батлан гаргасан дүрэм журмуудыг хянан үзсэн юм. Тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд нэмэгдэл урамшуулал олгодог нь хууль тогтоомжоор олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж Авлигатай тэмцэх газар үзэж, дээрх урамшуулал олгохтой холбоотой шийдвэрийг хүчингүй болгуулахаар албан бичиг хүргүүлсэн.

  Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд сар бүр 15 мянган төгрөгийн нэмэгдэл урамшуулах олгохыг зөвшөөрсөн 2007 оны тогтоолыг хүчингүй болгосон талаар Авлигатай тэмцэх газарт хариу мэдэгджээ.

Ами
Olloo.mn  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.