Консулын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Гадаад хэргийн яамны Консулын газраас сэрэмжүүлэг гаргажээ. Учир нь, хилийн чанадад ажиллаж, амьдарч  буй  манай улсын иргэд санаатай, санамсаргүйгээр оршин суугаа орны хууль тогтоомжийг ноцтой зөрчих, гэмт хэрэгт холбогдох, түүний золиос болох  нь ихэссэн байна.
 
Консулын газраас өгсөн мэдээллээр хар тамхи мансууруулах бодис хил дамнуулан зөөвөрлөх гэмт хэрэг он гарсаар хоёр удаа гарч манай зургаан иргэн холбогдон саатуулагдаад буй аж. БНХАУ-аас мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар Монголын хилээр нэвтрүүлэхийг завдсан хэргээр эдгээр иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.
 
БНХАУ нь  энэ төрлийн гэмт хэрэгт ялын хатуу бодлого баримталдаг болохыг Гадаад хэргийн яамны Консулын газраас иргэдэд онцгойлон сануулж, гэмт хэргийн золиос болохгүй байхыг хүслээ.  
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • . 2015-07-16 04:27:17
    Хятдад баригдвал хүнд ялтай, монголд бол хөнгөн ялтай л гэж ойлгогдож байна ш дээ. Энэ тэгээд сэрэмжлүүлэг үү
  • bundaa 2015-05-22 10:23:20
    Шахааны улсаа татаж авахгүй бол наадах тэнэгүүд чинь улсын нэр гутааж, мөнгө олхын төлөө мал шиг л амьдрана шүү дээ, мянга сэрэмжлүүлэг гаргаад нэмэргүй дэээ