Гишүүдийн хэд нь хоцорч ирэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхлэх ёстой цагаасаа 45 минутаар хоцорч 09.45 цагт эхэллээ. Мэдээж хуралдаан цагтаа эхлээгүйн шалтгаан гишүүдийн ирц хүрэхгүй байсантай холбоотой. 09.00 цагт гаргасан гишүүдийн ирцийн мэдээгээр 76 гишүүнээс 10 нь л цагдаа ирсэн байна. Нэрсийг дурьдвал, З.Энхболд, Л.Эрдэнэчимэг, Д.Ганхуяг, Д.Ганбат, С.Бямбацогт, Г.Баярсайхан, Ц.Баярсайхан, Н.Батцэрэг, Ж.Батсуурь, Д.Арвин нарын гишүүд ирсэн байв. Тэгэхээр гадаад томилолтоор явсан болон чөлөө авсан гишүүдийг оролцуулахгүйгээр тооцвол 61 гишүүн ажилдаа цагтаа ирээгүй болж таарч байна. 

Эмнэлгийн чөлөө авсан гишүүд Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ, Ц.Дашдорж, Г.Уянга нарын гишүүд байгаа бол С.Оюун, С.Баярцогт нарын гишүүд гадаадад томилолттой яваа аж. 

 Чуулганы хуралдаан 52 хувийн ирцтэйгээр эхэллээ. 
Г.Уянга  
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • овгон инженер 2015-05-22 04:41:04
    Оорийнхоо ажлыг зохицуулж чадахгуй ажлаасаа хоцорч байгаа хумуус чинь хууль тогтоомжийг уншаад тууний эерэг болон сорог талуудыг дугнээд хууль болгож чадах уу ...
  • Boldoo 2015-05-22 04:23:27
    Ядаж үг зөв бичиж сурах хэрэгтэй байна. Ичмээр юм даа. Сэтгүүлчдээ!!!!