Засаг даргын захирамж цаасан дээрээ үлдэх бололтой
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн баталсан “Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу  хотын төвд явган хүний замыг хааж, таглаж барьсан барилгуудыг ирэх зургаадугаар сарын нэгний өдөр гэхэд нураах учиртай юм. Ингэхдээ зөвхөн замыг чөлөөлөөд өнгөрөх бус чөлөөлөх зардлыг тухайн байгууллагуудаар гаргуулахаар болсон юм.

Тэгвэл Засаг даргын өгсөн хугацаа дуусахад ердөө наймхан хоног үлдээд байна. Харин явган хүний замыг чөлөөлсөн байгууллага одоогоор алга.Тэд цаашдаа ч явган хүний  замыг чөлөөлөх бодолгүй байгаа бололтой.

Тэгэхээр Нийслэлийн засаг даргын захирамж  цаасан дээрээ үлдэх болоод байна. Харин энэ асуудалд анхаарал хандуулж, Засаг даргын захирамжийн дагуу аж ахуй нэгжүүдийг хянаж байгаа хүн алга. Тиймээс өнөөх том толгойтой аж ахуй нэгжүүд хуулийг гууль болгон явган зорчигчдын эрхийг зөрчсөөр байна.

Сүүлийн жилүүдэд явган хүний зам дээр рекламны самбараа байрлуулж, барилга байшин барьдаг энэ үзэгдлүүд маш ихээр гарах болсон ч  Нийслэлээс дээрх шиг зүйлийг ярьж чөлөөлүүлнэ гэдэг ч өнөөдрийг хүртэл биелэлээ олоогүй өдийг хүрсэн.

Өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн явдаг зам дээр барилга барьсан тухай шуугиан дэгдэж байсан.  Ер нь явган хүний замтай холбоотой асуудлууд үүгээр дуусахгүй. Хотын төвөөр бол явган хүний зам огт байхгүй гэхэд хэтрүүлсэн болохгүй. Албан байгууллагууд, үйлчилгээний газрууд автомашины зогсоолоо шийдээгүйгээс түүгээр үйлчлүүлж байгаа иргэд, ажилчид нь явган хүний зам дээр машинаа байрлуулдаг. Харин энэ үйлдлийг албаныхан байдаг л энгийн үзэгдэл шиг тоож авч хэлэлцэхээ больсон. Харин өнөөх албан байгууллагууд иргэд машинуудын голоор сүлжиж яваад сурчихсан хэмээн хээв нэг хэлээд суудаг болсон. 

Манайд анхнаасаа явган хүний замын асуудлыг олигтойхон шийдээд өгчихсөн бол ийм асуудал гарахгүй байлаа.Сүүлийн жилүүдэд жилүүдэд нийслэл хотод маань зам засварын ажил хавар эрт эхэлж намар хичээл эхлэхэд ихэнх замуудаа ашиглалтад оруулж замын хөдөлгөөний ачааллыг бага ч гэсэн бууруулахаар цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болсон юм. Энэ хүрээнд энэ жилийн зам засварын ажил аль хэдийн эхэлсэн.

Гэвч сайны хажуугаар саар гэдэг шиг нийслэл хотынхоо автозамыг өргөн болгох ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа ч явган хүний замаа мартчихаад байгаа муу тал ажиглагдаж байна. Энэ нь эргээд арга хэмжээ авахад илүү төвөгтэй болж дээрх шиг байдлууд үүсэхэд хүргэж байна. Уг нь зам засварын ажилдаа холбогдох албан тушаалтнууд нь анхаарал хандуулж жолооч, явган зорчигч нарын аль альных нь эрх ашгийг бодож ажлаа хийдэг бол ийм асуудал үүсэхгүй. 

Ямартай ч автомашин хэрэглээ болж, зам талбайдаа багтахгүй шахам байгаа ч явган гүйх иргэд үүнээс олон байгаа.Харин тэдний явах зам жил ирэх тусам улам нарийссаар байна. Энэ асуудлыг Засаг дарга нэг мөсөн шийдээд өгвөл сайн л байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-05-23 03:06:50
    40,50 мянгатын гадна талбайг байраа сунгаж явган хүний замыг түрж барьсан аж ахуйн нэгжүүдийн дураараа аашилдгийг зогсоогооч Бат Үүл ээ! Өвөл хүн халтирч унадаг...
    112.72.13.217
    Мэдэгдсэн Хариулах
  • Боож үхэх нь 2015-05-22 12:40:25
    Үүлэн-Үст нохойн гөлөг Хүүтэйгээ нийлж Арай улаам цайм луйвар хийдэг гар байна лээ дээ харин ч нэг
    112.72.13.115
    Мэдэгдсэн Хариулах
  • Цагаанцоож 2015-05-22 08:49:11
    Батүүл рүү яасан ч их дайралт хийх юм дээ.Хэнээс юу хулгай хийцэн гэж ингэнэ вэ.Юм хийсэн муу сайн нэг сонсдог л доо. Гэхдээ нэг л өөр өнгө аясаар бичцгээх болж...
    202.70.43.134
    Мэдэгдсэн Хариулах
    • Мал 2015-05-22 12:41:27
      Чам шиг нүдэн балай чихэн дүлий үхэртэй бол яаж ч харьцсан хамаагүй биз
      112.72.13.115
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2015-05-22 06:01:45
    Mongoliin ard tumen Bat-Uuliin huvid khench bish shuu dee . ard tumenee gej boddog zasag darga baisan bol ulaanbaatariin zogsooluud HURAAMTAI boloh uu
    150.129.140.185
    Мэдэгдсэн Хариулах
  • мэргэжилтэн 2015-05-22 03:40:22
    хот төлөвлөлтөнд УЛААН ШУГАМ гэж нэг ойлголт байдаг юм, ШУТИС төгссөн хот байгуулалтын газар ажилладаг мундаг лут мэргэжилтнүүд ээ юу байдгыг нь сайн судлаарай
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-05-22 02:49:34
    Батүүлийг хүүдээ өгсөн 11 тэрбумаар нь шалгаагүй юм уу
    103.26.193.50
    Мэдэгдсэн Хариулах
  • ff 2015-05-22 02:33:55
    weak
    122.201.27.242
    Мэдэгдсэн Хариулах