Мах импортлох хүсэлтэй дараагийн улс Вьетнам

БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны Мал эмнэлэг, хорио цээрийн газрын холбогдох мэргэжилтнүүд болон тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Phan Dang Duong нар 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр МХЕГ-ын дарга Ш.Раднаасэдтэй уулзлаа.  

Гадны улс орнууд манай улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлох сонирхолтой бол МХЕГ-тай хамтран үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид хянан магадлагаа хийдэг. Энэ дагуу БНСВУ-ын тал нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монгол фүүд”, “Хүн од”, “Траст трейд”, “Очир дагинас”, “Хүнс комплекс”, “Завхан хүнс”, “Мон тува”, “Эрдэнэт мах маркет” зэрэг 20 аж ахуйн нэгжид энэ сарыг дуустал хяналт үнэлгээ хийнэ. Ингэхдээ эрүүл ахуй, малын гоц халдварт өвчин, нядалгааны өмнөх болон дараах үеийн технологийн шаардлага  хангаж байгаа зэргийг нягтлаж, ямар аж ахуйн нэгжийн бэлтгэсэн махыг авч болох тухай дүгнэлтээ хоёр сарын дараа гаргах юм байна. Дүгнэлт гарсны дараа гэрээ хэлэлцээрийн үе шат эхлэнэ. 

Одоогоор манай “Преком”, “Эрдэмийт”, “Завхан хүнс”, “Монтува”, БНХАУ-д “Мах маркет”, “Монгол эко”, “Дархан фүүд мийт”, “Монтува”, “Хаан хүнс” компани ОХУ-д экспорт хийх эрхээ аваад байна. Мөн нэр бүхий 9 аж ахуйн нэгж БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүнээ экспортлох зөвшөөрлөө өнгөрсөн сард авсан юм.    

Өмнө нь МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд мах, махан бүтээгдэхүүнээ экспортлох сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай уулзан гадны хяналтын байгууллагууд ямар шаардлага тавьдаг, түүнийг нь хэрхэн хангах, юунд анхаарах талаар зөвлөгөө өгсөн. Мэргэжлийн хяналтын байгууллага аж ахуйн нэгжүүдээ анхнаас нь дэмжиж мэргэжил, арга зүйгээр ханган, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Үүний дүнд манай улс өнгөрсөн онд ОХУ-д 2217 тонн, БНХАУ-д 779 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ. 

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Молом 2015-05-22 02:16:09
    Махандаа өртөг шингээгээд байвал бас л нэг боломж шүү. Нөхөн төлөгддөг сайн эх үүсвэр.
    112.72.13.175
    Мэдэгдсэн Хариулах
  • ы 2015-05-22 02:00:44
    Фермерийн аж ахуйн сайн хөгжүүлэх хэрэгтэй болох нь дээ. Манай экспортлох нөөц бараг л Хятадын ганц мужийг чүү ай хангах хэмжээнд байгаа.
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах