“Улаанбаатар уран баримал” наадамд  88 бүтээл иржээ
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар –Уран  баримал”  наадам зохион байгуулж байна. Энэхүү наадмын хүрээнд чөлөөт уран бүтээлчдийн дунд уран баримлын загварын уралдаан зарласан бөгөөд  уралдаанд нийт 45 уран барималчийн 88 бүтээл ирэв. Үүнэээс шалгарсан 15 бүтээлийг нийслэлийн гудамж талбайд уран барималчид өөрсдөө урлан байршуулах юм. Шалгаруулалтын нэгдсэн дүнг энэ сарын 25-нд гаргаж олон нийтэд зарлана. Энэхүү наадам нь нийслэлд хот чимэглэлийн уран баримал, шинэлэг загвар, шийдэл бүхий мэдээллийн байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, Монголын өв соёл, ёс заншлийг хүүхэд залууст сургах, найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй.

Наадамчдын замд байршуулахаар Хүннү, Ах дүү хоёр өвөөтэйгөө, Талын онго, Тэмээ, Мянга сонсохоор нэг үз, Сүмбэр уул, Домог, Андгай гэх мэт, Хайрын төгөлд Үнсэлт, Хавар, Залбирал, Монгол гэр бүл, Болзоо, Сарны гүнж зэрэг түүх, монгол ёс заншил, орчин үеийн сэдвээр туурвисан олон баримлыг урлажээ. Монголын урчуудын эвлэлийн дарга Б.Төмөрбаатар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур, дизайны хэлтсийн дарга Д.Энхцогт, Улаанбаатар хотын Ерөнхий зураач Л.Болд, Монголын Архитекторуудын  эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Балдан нар шүүн нэгдсэн дүнг гаргах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Заавал үндэсний гэмээргүй 2015-06-04 02:40:10
    Авангард, этгээд чамин гял цал гоёмсог уран хийц бүхий том овортой бүтээл хийж байрлуулмаар юм. Чикагод гэхэд тэр бөөрөнхий гялгар зүйл дээр хүн бүр үурагаа авд...
  • zochin 2015-05-22 03:29:51
    МАНАЙ УРАН БАРИМХЛУУД ДАНДАА МУТАНТ ХҮМҮҮСИЙГ ДҮРСЭЛДЭГ. СҮХБААТАРЫН ХӨШӨӨ ХҮРТЭЛ ЖААХАН ХҮҮХЭД ЖАНЖИН МАЛГАЙ ӨМСЧИХСӨН ЮМ ШИГ БИЕИЙН ХЭМЖЭЭГ МАШ МУУ ГАРГАСАН. ...
  • Балайрал 2015-05-22 01:48:12
    Энэ балай юмнаас өөр сэдэв олддоггүй юмуу нөгөө найрны гүзээтэй улс, жийпний уралдаан байлаа гэж
  • 1958,.mn 2015-05-22 01:00:36
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!