Авиралтын спортын хиймэл хадан хананы нээлтийн арга хэмжээ болно
09:00 цагт АСЕМ-ын Сэргээдэх эрчим хүчний олон улсын хурал Корпорпэйт зочид буудалд эхэлнэ. Хурлыг нээж Эрчим хүчний сайд Д.Зоригт, АСЕМ-ын Элчин сайд, Ази Европын сангийн гүйцэтгэх захирал Ян Зан нар үг хэлнэ. Хуралд Ази-Европын уулзалтын гишүүн болон бусад улс орны нийм 100 орчим албан ёсны төлөөлөгч, мэргэжилтэн, эрдэмтэд оролцоно. 99773800 88008516

09:00 цагт “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хийн хуримтлалыг нэмэгдүүлэх” GCP/MON/008/GFF төслийн нээлтийн хурал Чингис хаан зочид буудлын "Өргөө" хурлын танхимд эхэлнэ. Утас: 99106727

9:30-12:30 цагт “Архитектурын мэргэжлийн сургалтын шинэчлэл” сэдэвт зөвлөгөөн Монголын Архитекторуудын ордонд болно.

10:00 цагт Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо хамтран  Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх "Өмгөөлөгч-Танд тусалъя" өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна.

12:00 цагт Монголын Тээвэр, Холбоо, Газрын Тосны Ажилтны ҮЭ-үүдийн холбооноос  нийтийн тээвэрчид 2015 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хугацаагүй ажил хаяхаар шийдвэрлэсэн талаар мэдээлэл хийх хэвлэлийн хурал МҮЭХ-ны байрны 4 давхрын зааланд болн

12:00 цагт Элэгний С вирүсийн эсрэг үйлчилгээтэй ХАРВОНИ эмийг Монгол Улсын бүртгэлд бүртгэсэн талаар ЭМСЯөөрийн байранд хэвлэлийн бага хурал зарлаж байна.

12:00 цагт “Зайсан голден вилл” спорт цогцолборт авиралтын спортын хиймэл хадан хананы нээлтийн арга хэмжээ болно. Олон улсын стандартад нийцсэн анхны хиймэл хадан хана юм. Нээлтийн арга хэмжээнд холбогдох спорт холбоодын удирдлага оролцоно. Хаяг: Зайсангийн чанх зүүн талд “Зайсан голден вилл” хотхоны бэлтгэлийн танхимд Утас: 99702481

19:00 цагт Олон Улсын Уралдааны гранпри шагналт, зураач Н.Эрдэнэбаяр болон Монголын анхны мэргэжлийн гэрэл зурагчдын нэг С.Туяа, бүтээлч үйлдвэрлэлийн талаарх таны мэдэх ёстой зүйлс номын зохиогч Б.Наранцогт нар өөрсдийн ажил, амьдралын туршлагаас хуваалцах лекц Тусгаар Тогтнолын Ордны бага танхимд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-22 01:01:29
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!