Оюутолгойн гэрээ нэгэнт зурагдчихсан, УИХ-аар хэлэлцээд ямар үр дүнд хүрэх вэ
Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх саналыг УИХ-ын дарга З.Энхболд өөрөө анх тавьсан билээ. Ингэснээр иргэдийн дунд эргэлзээ таамаг болоод байсан "Тавантолгойн ордыг ашиглах Төслийн компани “Энержи Ресурс” болон түүний толгой, салбар компаниудтай холбоотой санхүүгийн асуудлууд ч тодорхой болж, хэнд ашигтай ямар гэрээ үзэглэгдэх гээд байна вэ гэдэг дээр ч иргэд тодорхой мэдээлэлтэй болж чадсан. “Энержи Ресурс”ын бүхий л компаниуд алдагдалтай ажиллаж,  санхүүгийн хүнд байдалд орсон. Тэгэхээр тус компанийн авралын хаалга “Тавантолгой юм” гэдэг мессеж ард нийтрүү нэгэнт цацагдчихсан. Харин одоо бол гэрээнд Улс эх оронд ашигтай ямар зүйл заалтыг оруулж, хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг шийдэх. 

Хэдийгээр Засгийн газрын зүгээс эл гэрээг яаравчлан хурдхан эхлүүлэхийг шахаж байгаа ч нэгэнт УИХ-аар хэлэлцүүлэх нь тодорхой болж, Ажлын хэсэг ч дүгнэлтээ гаргахаар судалгааны ажлаа үргэлжлүүлж байгаа энэ үед хуулийн дагуу норм дүрмээр явахаар өөр аргагүй. Үүний тулд ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж байнгын хороогоор оруулна. Дараа нь УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ. Мэдээж гэрээг дүгнэх энэхүү дамжлагад багагүй хугацаа орох нь тодорхой.

Тэгвэл өнөөдөр Монгол орны эдийн засгийн хямралыг даван туулах гарцууд бол уул уурхайн салбар буюу Тавантолгой, Оюутолгойгоо хөдөлгөх гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрсөн. Иймээс Тавантолгой үзэглэгдсэний дараа эргэлзээтэй, тааварлашгүй нөхцөл байдалд орохгүйн тулд УИХ-аар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь Засгийн газрын хамгийн зөв шийдвэр. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг шүү дээ.

Гэтэл Тавантолгойн орд анхаарал татсан энэ өдрүүдэд Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэх болсон тухай гэрээ тавдугаар сарын 18-ны өдөр Дубайд зурагдаж, санаанд оромгүй бас нэгэн асуудлыг авчирлаа. Энэ асуудал бол Гэрээг үзэглэхээс өмнө УИХ-аар яагаад хэлэлцүүлсэнгүй вэ гэдэг асуудал юм. Энэ асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг АНЭУ-руу явахаас өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгойн нууц гэрээг үзэглэчихлээ” гэдэг асуудлыг тавьж , хэвлэл мэдээллийнхэнд хандаж байсан. Энэхүү гэрээг удахгүй тодорхой болгоно гэдгээ ч мэдэгдсэн. Ингээд удаагүй байтал "Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүгийн төлөвлөгөө" гэрээ хийгдсэн талаар гадны сайтууд анхлан мэдээлээд эхлэв. 

Ч.Сайханбиллэг & С.Ганбаатар
Тэгвэл айлчлалаа дуусгаад ирсэн Ч.Сайханбилэг өчигдөр орой яаравчлан мэдээлэл хийхдээ “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх болсонтой холбоотойгоор тэрээр зарим зүйлийг тодотголоо.
2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцээрийн үеэр аль ч тал санал тавиагүй. Гагцхүү далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан. Төслийн удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсныг далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь байлгахаар харилцан тохиролцож чадсан.

Мөн Оюутолгойн уурхайн бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой боллоо. Далд уурхайн төлөвлөгөөнд Монголын тал төслийн өгөөжийн 54,9 хувийг авна гэсэн зарчмыг тусгаж чадсан нь манай талд ашигтай хувилбар болсноос гадна энэ төсөл дээр татвартай холбоотой элдэв маргаан гарах шаардлагагүй болсон. Гарын үсэг зурсан энэ төлөвлөгөөг Засгийн газрын www.zasag.mn сайтад тавьж олон нийтэд хүргэнэ” хэмээн мэдэгдсэн. 

Гэтэл үүнээс хэдхэн цагийн өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Тэрээр “УИХ-ын гишүүний үүргийнхээ дагуу Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө гэдэг энэ баримтыг дэлгэхээр хэвлэлийн хурлыг зарлалаа. Үүнд Монголчуудын минь эрх ашгийг онцгой зөрчиж, энэ гэрээгээр Монгол Улс 2048 он хүртэл Оюутолгойгоос ямар ч татвар авахгүй, ямар ч ашиг авахгүй байх, авсан зээлийнхээ оронд өөрсдийн рояалтыгаа өгөх, үг дуугүй бууж өгсөн аймшигтай гэрээнд гарын үсэг зурсан байна.

-Төлөвлөгөө гэдэг нэрийн дор гэрээ байж болдоггүй юм. Гэтэл энд төлөвлөгөө гэдэг нэрээр гэрээ хийгдсэн байна. 5.3, 5.4, 4.3, 4.4 гэсэн заалтууд бол гэрээний заалт. Ард нь Монгол Улсын засгийн газрыг төлөөлж, Бямбасайхан гэдэг залуу гарын үсэн зурсан  байна. Мөн Д.Ганболд гэж хүн гарын үсэг зурсан байна. Энэ хоёр хүн Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж зурсан байна. Нэг үгээр, өрийн бичигт гарын үсэг зурчихлаа. 
- 5.5А заалтад 6 тэрбум долларыг Рио тинто авна. Энэ нь бидэнд өр болж бичигдэнэ. Энэ бол үр хүүхдүүд баялгаараа төлнө. Хамгийн гол нь энэ 6 тэрбум доллараас Монголчуудад орж ирэхгүй. 
Сонирхуулж хэлэхэд 7.7.4.5.5В заалтад энэ мөнгөөр эхэлж Рио тинто өөрийнхөө бусад газруудад байгаа өрөө дарна гэсэн байна. 
-4.3-ын А болон Б заалтад Манай Ч.Улаан сайд,  Тэрбишдагва сайд, Д.Ганхуяг сайд гэж гурван яамны сайд нарын зардлын хэтрэлт гээд 2,1 тэрбум долларыг Монголчуудад хэзээ ч орж ирээгүй энэ мөнгийг зардал гээд Оюутолгой “луйвардахаар бичсэн байна” Үүнийг нь хүлээн зөвшөөрчээ. Үүнийг хүлээн зөвшөөрснөөр Монголчууд юун 1,5 тэрбумын бонд, 2,1 тэрбум долларыг оруулж ирээгүй мөртлөө Оюутолгой дээр зардал хэлбэрээр хүлээн зөвшөөрч байна гэдэг тэр дайны өртэй, хүү нь жилийн 7,1 хувь байна.
-5.5-ын В2-т далд уурхайн хөрөнгө оруулалт гэгч дээр зохиомол зүйл, далд уурхайн хөрөнгө оруулалт гэж байхгүй. ТЭЗҮ дээр бол байдаг. Үүн дээр 4,2 тэрбум долларыг зохиомлоор бий болгоод бас өөрсдөө авна. Монголыг өрөнд оруулж өрийн бичиг гаргана. Монголчууд үүнийхээ үр дүнд 15 банкинд газар нутгаа лицензээр, баяжмал худалдах гэрээгээр барьцаанд тавьж байгаа. Энэ барьцаанд тавьсан заалт нь 5.5-ын В-ын 6-д байна.
-5.5-ын в1-д Энэ мөнгө бол Монголд орж ирэхгүй Рио тинто өөрөө авна гэдгээ баталгаажуулж бичсэн байгаа. 
-7.1-т 2021 оны 9дүгээр сарын нэгэн хүртэл хоёр талаас энэ асуудлаар юу ч дуугарахгүй гэсэн байна. Тэгэхээр энэ таван жилийн гэрээний дараа дуугарч болох нь. Энэхүү үл ойлгогдох байдлаар гарын үсэг зурсан баримт бичиг нь Монгол улсад дараах хор уршиг тарихаар байна.

“ОТДУББСТ” -ны 4.4-т зааснаар 2010, 2011, 2012, 2013, 2014 оны санхүүгийн тайланг Сангийн яам 5 хоногийн дотор баталгаажуулахыг тулгасан байна. Үүний цаана Монгол улс ойролцоо тооцоогоор 6 тэрбум ам. долларын хохирол хүлээх болж байна.
Ер нь бол гэрээгээ биелүүлэхгүй байгаа талын санхүүгийн тайланг хүлээн зөвшөөрөх нь Засгийн газрын засашгүй алдаа болно.. Үндсэндээ 8,1 тэр бум ам. долларын зээлийн өр, барьцаанд монгол улсын газар нутаг, ашигт малтмалын орд тавигдах эрсдэл учрахаар байна. “ОТДУББСТ” хэрэгжвэл Рио тинто хөрөнгө оруулагч биш зээл зуучлагчийн үүргээ биелүүлж, монголын ирээдүй давхар давхар өр, зээлийн барьцаанд орж, газар нутгаараа дэнчин тавьж, ашигт малтмалынхаа үр өгөөжийг хүртэх хугацаа улам сунасаар байх болно. Мөн манай улсын төсвийн уналттай байдлыг ашиглан тэнцвэргүй нөхцөл бүхий тулгалтыг хийж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Оюутолгойн гэрээг хийхээсээ өмнө УИХ-ын хуралдаанаар оруулах байсан уу
Мөн тэрээр энэ асуудлыг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэхийг УИХ-ын дарга З.Энхболдод уламжилсан юм.
Оюутолгойн гэрээ таван жилийн хугацаатайгаар нэгэнт зурагдчихлаа. Энэ гэрээнд энэ хугацаанд өөрчлөлт оруулахыг хориглож. Тэгэхээр нэгэнт зурагдчихсан гэрээг УИХ-ын чуулганаар хэлэлцээд амжилт олох уу. Уул нь Тавантолгойн гэрээ шигээ зурагдахаас нь өмнө  УИХ-аар хэлэлцүүлж, олон түмний санаа бодлыг сонсох байсан биш үү. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-30 10:25:29
    Нэг том асуудал энэ "төлөвлөгөө" гээгчид нуугдаж байна. Энэ хөрөнгө оруулалтад далд уурхайн зөвхөн 1-р давхар багтана гэнэ. Энэ 4 (б) заалтыг сайн уншиарай (b...
  • oyu 2015-05-28 18:29:22
    Ganbaatar odoo zogsii xumuust ajilaa xiix bolomj olgo
  • zochin  2015-05-22 16:47:43
    1921 onii huwisgal heregtei bna yg odoo huwisgal tsus nulimsaar olddog une tsenetei zuil sereechee ard tumen mini
  • Mongol 2015-05-22 15:06:22
    Ganbaatar ene eruul ogt bish
  • Huga 2015-05-22 06:40:39
    Yamar ch ur dungui,boloo bizdee.
  • ннн 2015-05-22 04:48:37
    Алтан дээр суусан гуйлагчин ... больё. Ерөнхий сайд ажлаа л хийж байна.
    • зочин 2015-05-30 10:30:12
      Захиалгат дайралтаа зогсоо. Үүнийг унш: 4 (b) (b) Далд уурхайн Үе шат. Эргэлзээ үүсгэхгүй байх үүднээс, Хойд Хюго ордын 1 дүгээр давхараас бусад далд уурхайн ...
  • тамир 2015-05-22 04:46:11
    ТЭНЭГҮҮДИЙН ХААН ганбаатар. Боловсролгүй зальжин баагий. Англид аяга угааж байгаад ирэээд виз гаргана гэж олон хүн залилаж яваад шоронд орчих дөхсөнэр дээ.
  • Nick 2015-05-22 03:49:38
    Mal bol ene muu Gambaag alaad idchih yumsan.
    • Chi mal 2015-05-22 07:28:49
      Chi ali hediin mal bolchihood yum oilgohoo bolison baigaagaa huleen zovshoor!
    • хариу 2015-05-22 03:55:20
      Бөөн идээ бээр, ийм амьтны мах идвэл хордож үхнэ, зүгээр хог дээр хаях
  • зочин 2015-05-22 03:41:53
    Энэ ерөнхий сайдад эх орон ард түмэнээ гэсэн сэтгэл байдаггүй бас байгаачгүй шалгах хэрэгтэй
  • Өөр арга хэрэглэ! 2015-05-22 03:14:23
    Ганбаатар аа! Дахин сонгогдох гэсэн хүслийг чинь ойлгож байна, гэхдээ чи улс орноо хорлон сүйтгэх ийм арга бүү хэрэглэ л дээ, өөр зөндөө боломж байна шүү дээ!!!...
  • ИРГЭН 2015-05-22 01:54:28
    ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЦААШИЛБАЛ УЛС ОРНЫХЛОО ТӨЛӨӨ ЮУ ??? ГЭДГИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
  • Тэмүүлэн 2015-05-22 01:36:03
    Монголчуудад хохиролтой гэрээ хийж байж болшгүй онц ноцтой гэмт хэрэг хийсэн Ч.Сайханбиилгийг РИО тинтогоос их хэмжээний авилга авсан АТГ яаралтай шалга