Номын баяр Чингисийн талбайд болно
Үндэсний  "Номын баяр"-ыг 17 дахь удаагаа энэ сарын 25-26-нд Чингисийн талбайд зохион байгуулна. Баярын өдрөөр номын үзэсгэлэн , шинэ номын нээлт, номын клубын гишүүдийн уулзалт, зохиолчдын гарын үсэгтэй худалдаа, зохиолчидтой хийх уулзалт болох юм.

Тус баярт ном эрхлэн гаргагчдаас шинэ номоо уншигчиддаа танилцуулах, бэстселлер номын зохиолчид гарын үсэгтэй худалдаагаа хийх, хүүхдийн ном эрхлэн гаргагч байгууллагууд хүүхдийн баяртаа номын бэлэг бэлдэхийг уриалан номоо бэлгийн багц болгон танилцуулах, худалдаалах зэргээр байгууллага, зохиолчид өөр өөрсдийн хөтөлбөртэй оролцоно. 

Энэ үеэр баярт оролцогчдын номыг 5-50 хувь хямдруулан худалдан авах боломжтой.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongolchyyd Nomiin bayar olontoi boloh b 2015-05-21 09:45:50
    Hamgiin chyhal ni Mongolchyyd aa!!!Nomiin bayar zyglyylaga bas deer ni nomiin gabaatai boloh ta nar chadah bolob yy?Eliidorj sigeen bol chadahgyi sinjtei::