Н.Золжаргалыг огцруулах асуудлыг ямар учраас хэлэлцэхгүй байна вэ
Төв банк валютын ханшийн өсөлтийг тэнцвэржүүлж чадаагүйгээс ам.долларын ханш 1830  төгрөгт хүрлээ.  Тиймээс УИХ дахь Бие даагчдын зөвлөл буюу УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Б.Болорчулуун нар өнгөрсөн сарын 20-нд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах төслөө УИХ-ын даргад өргөн барьсан. Гэтэл өнөөдрийг хүртэл уг асуудлыг байнгын хороогоор оруулж хэлэлцүүлээгүй байна. Уг нь хуулийн төсөл өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэх дэгтэй. Тиймээс Бие даагчдын зөвлөл УИХ-ын даргаас дэгээ баримтлахыг шаардаж “Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хэлэлцэж өгнө үү” гэсэн бичгээ хэд, хэдэн удаа өгчээ. Гэсэн ч энэ асуудлыг УИХ-ын дарга “хав дарчихав”

Өнгөрсөн 2012 оны есдүгээр сарын эхээр Н.Золжаргалыг Төв банкны ерөнхийлөгчөөр томилогдож байв. Тухайн үед Н.Золжаргал “Инфляци буурах ёстой, олон жил өндөр инфляцитай явсан. Инфляци өндөр байснаас зээлийн хүү ч өндөр тогтоогдож ирсэн. Ирэх жилээс төсвийн Тогтвортой байдлын тухай хууль хэрэгжинэ, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт инфляцийг нэг оронтой тоо руу буулгаж, зээлийн хүүг бууруулна гэж заасан. Тиймээс хоёр жилийн хугацаанд инфлцийг бууруулна, дөрвөн жилийн хугацаанд зээлийн хүү нэг оронтой тоонд орох бодитой шаардлага бий” гэж мэдэгдэж байв. Гэсэн ч түүний амлалт биелэлээ олсонгүй.

Монголбанкны дэд ерөнхийлөгчөөс, ерөнхийлөгч болсон Н.Золжаргал энэ цаг үед үнэхээр өөрийн чадвараа харуулах хэрэгтэй байв. Улс орны эдийн засгийн бодлого тодорхойлдог төв банкны ерөнхийлөгчийн хувьд Н.Золжаргал ямар нэгэн алхам хийж чадсангүй гээд хэлчихэд буруу хэлсэн болохгүй. Өнөөдрийг хүртэл Монголбанк мөнгөний хэт зөөлөн бодлогыг барьж байгаа. Уг нь мөнгөний хатуу бодлого баримталж эхэлвэл ханшийн болон инфляцийн өсөлтөөс хамгаалж болох аж. Гэвч хэт хатуу бодлого барих нь нөгөө талаар ажлын байрыг 20 хувиар багасгах эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд онцлон өгүүлж байна.

Монголбанкны зүгээс мөнгөний зөөлөн бодлого баримталсны хүчинд 100 мянган хүнийг ажлын байртай нь үлдээсэн гэх тоо баримт байна. Тэгэхээр энэ бүхнийг зохицуулж, ядаж ам.доллараа хазаарлаж чадах чадвартай хүнийг төв банкны Ерөнхийлөгчөөр сонгомоор байна. Валютын ханшийг өсгөхгүй хэмээн Монголбанкнаас мэдэгдэл хийж, Х.Золжаргал амлалт салхинд хийссэнтэй адил түүний ур чадвар ч өнөөгийг хямралтай үед гологдож байгааг хэлэх хүн олон байна. Гэтэл яагаад энэ асуудлыг хэлэлцэхгүй хав дараад байгаа учрыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийнхөн мэдэж байгаа биз.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Altaa 2014-06-05 12:00:38
    Portuunaad bank aa ugchuuch.tsaadah chin yahaa sain medendee kkk
  • baagi 2014-06-05 11:52:32
    Ediin zasag dollaraas bolj unlaa geh geed baina uu? Zoloog ogtsruulaad dollar unah uu? Tegvel neg mur Altanhuyagiig ogtsruulaach dee.
  • иргэн 2014-06-05 11:41:54
    Долларын нөөцийг тогтвортой байлгах чухал л даа. Монголд доллар тарьдаггүй гэж энэ сэтгүүлч мэддэгүй юм уу?
  • zochin 2014-06-05 11:28:00
    Sonin yum bichih yum.Zoljargaliig valutiin change gej boddog yum baih daa.ter gal tahigchaa ehleed yariach.
  • Irgen 2014-06-04 20:54:48
    Ogtsruulah undeslel bhgui l bhgui yu,,!
  • Зочин 2014-06-04 14:30:52
    Ядаж түүний "хавар" дуусаг л дээ.
  • . 2014-06-04 14:28:28
    Hamag uchir n dollar oruulj irj chadahgui, baritsgui, gadniihand itgel aldsan naidvargui gej dugnegdsen sugselzuur uls torch, zasgiin gazart baigaa yum daa. Helsen dee hurdeggui fucking dickheads gedeg yum bilee ....
  • Baldan 2014-06-04 10:12:09
    Dollariin hanshaar Mongolbanknii yoronhiilogchiin ajliig dugneh ni oroosgol yum daa
  • enhboldoo gesen gart 2014-06-04 09:20:15
    Manai Mongolchuudiin 80huvias iluu ni ugaasaa yaduu bga.tednii buruu baihgui.cham shig avilgalch baagii nar l buruutai.Zasgiin gazar ard tumen eh orniihoo tuluu ajillah yostoi.gevch heden ger bul l bayajaad engiin ard irged yaduursaar udur honogoo yaaya g
  • Kkk 2014-06-04 05:39:34
    Ogtsruul. Margaash ni $-iin hansh 2500 hurne. Harin shine zahiral garch ireed buuruulj 2200 bolgoj magtuulna. Kkk.
  • Gishuun 2014-06-04 05:39:14
    Огцруулаад аль нэг намын шахааны бичиг үсэг бүрэн тайлагдаагүй шалдан бацаан оронд нь тавих хэрэгтэй. Бусад албан тушаалуудаас юугаараа ялгаатай гэжь? Нийгмийн өнөөгийн аясыг дагах л хэрэгтэй шдээ.
  • Dorjoo 2014-06-04 04:39:20
    Золоог огцруулж хэнийг оронд нь илүү сайн гэж тавих юм бэ? Дандаа л цээжээ нүдсэн хоосон толгойтнууд , нөгөө л дараагийн ээлжээ хүлээсэн айж ичихгүй идэж уугч нар байгаа .
  • энхболд оо  2014-06-04 01:33:39
    золжаргалыг битгий огцоруул хотя олон нийтийн санал 80 хувь нь огцоруул гэж байгаа нь ядуучуудын үг ийм болохоор золжаргалаа үлдээ одоо өдөрт 2 хүн өлсөж үхэж байгаа нь бага тоо өдөрт 3-4 өлсгөлөнгөөр үхүүл тэгвэл ардчилалын гол зорилго биелэнэ
  • энхболд оо  2014-06-04 01:33:39
    золжаргалыг битгий огцоруул хотя олон нийтийн санал 80 хувь нь огцоруул гэж байгаа нь ядуучуудын үг ийм болохоор золжаргалаа үлдээ одоо өдөрт 2 хүн өлсөж үхэж байгаа нь бага тоо өдөрт 3-4 өлсгөлөнгөөр үхүүл тэгвэл ардчилалын гол зорилго биелэнэ
  • ОГЦ 2014-06-04 00:59:00
    ТӨВБАНКНЫ ЗАХИРЛЫГ ОГЦРУУЛААДАХВАЛ МАРГААШНААС НЬ ЭХЛЭЭД Л ДОЙЛУУРЫН ХАНШ УНААД Л, ТӨГРӨГ МААНЬ ТҮХИЙГЭЭД Л ЯВЧИХНА ДАА. БУШУУЛЦГААЖ ҮЗЭЭРЭЙ, ТА МИНЬ.