Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах сургалт болно

Монгол Улсад хүүхдийн эсрэг хүчирхийллийн онц ноцтой хэргүүд  ар араасаа гарч  байна. Энэ хэрээр  хуулийн  байгууллагын ажилтнуудыг сургах, хүүхдийн эрхийн асуудалд мэдрэмжтэй хандах, нийгмийн бүхий л салбартай хамтран ажиллаж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чадамжтай болгох үүднээс шүүгч, прокурор, өмгөөлөгчид зориулсан сургалт зохион байгуулахаар болжээ.

“Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу  үйлдэл үзүүлэх, гэмт хэргийн хохирогч, гэрч хүүхэдтэй харилцах олон улсын стандарт” сэдэвт үндэсний сургагч- багш бэлдэх дөрвөн  өдрийн сургалт  энэ сарын сарын 26-29- ний өдрүүдэд Хуульзүйн үндэсний хүрээлэнд болох гэж байна. Сургалтыг НҮБ-ын Хүүхдийн Сан, Хууль зүйн Үндэсний хүрээлэн, Хувь хүний хөгжлийн Институт хамтран  зохион  байгуулж байгаа аж.

Сургалтаар шүүгч, прокурор, өмгөөлөгч, тахар болон хүүхдийн байгууллагын ажилтнууд зэрэг 30 хүнийг үндэсний сургагч-багшаар бэлтгэх юм байна.


Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.