Эмэгтэй боксчид мөнгөн медалийн төлөөх тоглолтоо маргааш хийнэ
Эмэгтэйчүүдийн өсвөр үе, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайванийн Тайпэй хотноо болж байна. Тус тэмцээнд манай гурван тамирчин мөнгөн медалийн төлөө хүч үзэхээр боллоо.

Энэ удаагийн тэмцээнд манай охидууд өндөр амжилт гаргаж 48 кг-д М.Энхжаргал, 54 кг-д Л.Ангараг, 57 кг-д М.Намуун тус тус ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангаж, Монголын эмэгтэй боксчдын хувьд түүхэн амжилт тогтоов. Тэд маргааш мөнгөн медалийн төлөө хүч сорино. 
Мөн манай тамирчдаас хүрэл медалийн төлөө өсвөрийн 50 кг-д Б.Мөнгөнсаран Ирландын тамирчин Келсей Леонардтай, залуучуудын 48 кг-д С.Осормаа Тайванийн тамирчин Ли Чинг Тингтэй тус тус тоглож ялагджээ.

2015 оны өсвөр, залуучуудын ДАШТ-д 45 орны 441 эмэгтэй боксчин хүч, ур чадвараа сорьж байгаа юм. Тайпэйгийн ДАШТ энэ сарын 24-нд өндөрлөнө.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.