Тусгай замын автобусны шугамын зургийг энэ онд багтаан гаргана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шөүлхаммэр болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Улаанбаатар  хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” буюу BRT /Bus rapid transit/ - ийн цаашид хийгдэх техникийн асуудлаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шөүлхаммэр “Азийн хөгжлийн банкны хамт олны өмнөөс танай баг хамт олонд талархснаа илэрхийлье. Бид төслийн хүрээнд цаашид хийгдэх техникийн асуудал, үндсэн бодлогын асуудлаар чиглэл авах гэж байгаадаа таатай байна. Бид төслийг гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөлт гэх мэт бусад ажлуудтай уялдуулан хийнэ гээд дараагийн шатны нарийвчилсан зураг төслийн ажлаа танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга “Юуны өмнө Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэх энэхүү хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаад баярлалаа. Энэ төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн хөгжилд чухал ач холбогдол авчрах юм.  Тусгай шугамын автобусны замд Азийн хөгжлийн банкны шугаманд тэнцэхүйц тролейбус явуулах саналтай байна. Ашиглалтын үйл явцыг нь бид бүрэн хариуцаж, эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж ажиллана. Энэ төслийн хүчирхэг гайхалтай чанар нь түгжирлийн асуудлыг шийдэх, мөн үндэсний үйлвэрлэл хөгжихөд тустай. Мөн тролейбусыг явуулснаар гарч болзошгүй эрсдэл болон шатахууны хэрэглээг багасгана гэж үзэж байна” гэлээ.

Төслийн хүрээнд энэ жил Чингисийн өргөн чөлөө болон хойд их тойруу дагуух тролейбус болон агаарын шугамын дэд станцуудын асуудлыг нарийвчлан зураглал хийж, эдийн засгийн тооцоогоо гаргах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zorchigch 2015-05-28 02:55:45
    Iim nariin zamr yamar yumniihaa tusgai zam gargana geed bgaa yumbe. Ternii orond zvvn 4 zam baruun 4 zamiig davhar bolgo eswel metrogoo ehlvvl
    202.21.120.98
    Мэдэгдсэн Хариулах
  • 456 2015-05-22 05:59:31
    Метрог 2016-2017 оноос эхэлж баригдна, тэгээд 2020-нд эхний ээлж дуусна гэж хэлсэн ш тэй. Метрогоо барина гэсэн ш тэй. Энэ бол нэмэлт ажил байхгүй юу.
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  •  2015-05-21 10:13:55
    Новш гэж, ингээд метро баяртай юу. Азийн Хөгжлийн Банкийг Монголоос хөөж гаргаач ээ.
    112.72.13.223
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2015-05-22 06:00:03
      Метро баригдана санаа зоволтгүй.
      183.81.171.135
      Мэдэгдсэн Хариулах
  • санжгар цагаан дүф 2015-05-21 09:17:13
    хөлдүү зүйл хийх юм даа
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-05-21 07:32:25
    Бат-Үүл даргаа хогийн ногоон уутаа хийгээчээ их хэрэгтэй зүйл байсан шүү. Амжилт хүсье.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
    • Tsoglog 2015-05-21 09:43:35
      Nogoon uut uildberlehed 10 hurehgui hun ajiltai bolno . Teren dor bol tsetserleg. Surguuli. Barival mun heregtei zuil baihaar bna da hu
      202.72.247.249
      Мэдэгдсэн Хариулах