Ажлын хэсэг шаардлагатай зарим материалтай танилцаж байна
Тавантолгойн ордыг ашиглах талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулахаар байгуулагдсан Ажлын хэсэг дүгнэлт гаргах явцдаа шаардлагатай зарим материалыг Засгийн газар, холбогдох яам, төрийн байгууллагаас гаргуулан танилцаж байна. Гадаад хэргийн яам, Зам, тээврийн яам, Монголын төмөр зам ХК зэрэг байгууллагаас тайлбар, мэдээллийг ажлын хэсэгт ирүүлээд байна.
 

        Засгийн газраас зарим шаардлагатай материалууд Улсын Их Хурлаас байгуулагдсан Ажлын хэсэгт хүргэгдээгүй байна. Тухайлбал, Хамтын ажиллагааны гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессийн гэрээний англи хэл дээрх бэлтгэсэн хувилбар бэлэн болоогүй гэдэг шалтгаанаар одоо болтол Улсын Их Хурлын ажлын хэсэгт хүргэгдээгүй байна. Гэтэл гэрээнүүд англи, монгол хэл дээр байгуулагдана, зөрүү гарвал англи хэл дээрх хувь нь давуу эрхтэй байх бөгөөд арбитрийн маргаан Лондон хотод англи хэл дээр явагдана гэж гэрээний төсөлд заасан байна.


Parliament.mn
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-05-21 07:26:22
    Монголд арбитрийн шүүх байдгийг мэддэггүй юм уу? Заавал гадаадад байдаг юм бол Оросын Арбитрийн шүүхээр шийдүүлж болно шүү дээ.