Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Д.Сарангэрэл, Ц.Баярсайхан, Д.Сумъяабазар нарын гишүүд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2015.05.21/ өргөн барилаа.

Олон улсын сэргээгдэх эрчим хүчний технологийн хурдацтай хөгжлийн үр дүнд хөрөнгө оруулалтын өртөг буурч байгаатай холбогдуулан үнэ тарифын дээд хязгаарыг тогтоох, үнэ тарифыг тухайн төслийн хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай уялдуулан тогтоох зэрэг нэмэлт, өөрчлөлтийг Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд тусгах зайлшгүй шаардлагатай байгааг хууль санаачлагчид танилуулаад Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалд заасны дагуу оролцогч байгууллагуудын эрх, үүрэг, тусгай зөвшөөрөл, ногоон тариф, цахилгаан эрчим хүч худалдах ба худалдан авах харилцааг зохицуулах, үнэ тарифын зөрүүг зохистой санхүүжүүлэх арга зам, үнэ тарифын дээд хязгаарыг тогтоох болон сэргээгдэх эрчим хүчний салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх, эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд өрсөлдөөн үүсэх, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэвшилтэт технологийг өргөнөөр нэвтрүүлэх, тус салбарыг тодорхой бодлого, зохицуулалттайгаар хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулахаас гадна тарифын татаасыг зүй зохистой хэмжээнд нь олгохуйц санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзжээ.

Монгол Улсын Их Хурал 2001 онд Эрчим хүчний тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулиар эрчим хүчний салбарын бүтэц, эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, шударга өрсөлдөөн бий болгох, эрчим хүчний зохицуулалтын бие даасан, хараат бус байдлыг хангах, эрчим хүчний хангагч, хэрэглэгчийн хоорондын аж ахуйн харилцааг зохицуулсан. Байгалийн хий /метан/-г нүүрс, занар, газрын тосны ордуудыг түшиглэн олборлох, хүрэн нүүрс, органик хог хаягдлыг боловсруулан зохиомлоор гарган авсны дараа эрчим хүчинд ашиглах, хангамж, дамжуулалт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаа нь нэгдмэл тогтолцоотой, инженерийн нэгдсэн цогцолбор болж ажиллах шаардлагатай. Иймээс НҮБ-аас баталсан бизнесийн үйл ажиллагааны ангилал, стандартын дагуу “хий”, “хийн хангамжийн сүлжээ” гэсэн ойлголтыг шинээр тусгаж, эрчим хүч гэсэн ойлголтод “хий”-г хамааруулахаар хуулийн өөрчлөлтийг бэлтгэжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dagva 2016-04-10 07:28:36
    Sergeegdeh erchim hychiig erchimtei hugjyyleh shaardlagatai . Avstari ornoos turshlaga avah heregtei bolov u
    202.179.31.3
    Мэдэгдсэн Хариулах