Цэцийн Их суудлын хуралдаанаар шийдвэрлэхээр болов
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэхээр Улсын Их Хурал болон түүний Байнгын хорооны хуралдааны үйл ажиллагааны ерөнхий зарчмыг тогтоожээ.

Гэтэл Хөрөнгө оруулалтын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн холбогдох заалтууд энэ зарчмыг зөрчин, асуудлыг шийдвэрлэх саналын илүү өндөр босго тогтоосон байна хэмээн үзэж Үндсэн хуулийн цэц 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 02 дугаар дүгнэлт гаргасан билээ. 

Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хэлэлцээд, түүний зарим хэсэг буюу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж холбогдох шийдвэр гаргасан байна. 

Иймд Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг энэ сарын 29-ний өдөр Их суудлын хуралдаанаараа дахин хянаж, эцэслэхээр болжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.