Л.Энэбиш агсаны хөшөөний байршлыг өөрчилнө
Бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор зарим хөшөөг шилжүүлэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдээс тогтоосон. Тодруулбал, Баянгол дүүрэг 3,4-р хорооллын эхлэл Л.Энэбишийн өргөн чөлөө, Ахуйн үйлчилгээний авто замын уулзварыг өргөтгөн шинэчлэхтэй холбоотойгоор   Л.Энэбиш агсаны хөшөөг хуучин сууринаас нь зүүн урагш 10 м орчим шилжүүлэн цогцолбор байдлаар байршуулахаар болсон юм. Тус уулзварыг ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр ахуйн үйлчилгээний одоо байгаа тойрог замыг өөрчлөн 4 замын уузлвар болгож аль аль талруугаа шууд гарах боломжтой болох юм.
 
Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд Залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөг хуучин сууринаас баруун тийш  шилжүүлэн суурийг өндөрлөж, харагдах байдлыг илүү сүртэй болгохоор шийдвэрлэсэн.  Энэхүү төсөл хэрэгжиж дууссанаар 0.9 метр урт, 1 чиглэлдээ 3 эгнээ нийт 6 эгнээ авто зам барихаас гадна Сэлбийн гүүрийг бүрэн шинэчилж нэг чиглэлдээ 3 эгнээтэй 0,74 км гүүртэй болох юм. Мөн гэрэлтүүлэг, гэрэл дохио, ногоон байгууламж, тохижилтыг цогцоор нь шийднэ. Л.Энэбиш агсан болон залуу жанжин Ж.Лхагвасүрэн нарын ар гэрийнхэнтэй хотын ерөнхий менежер уулзан,  бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор хөшөөг шилжүүлэх, хаана, хэрхэн буцаан байршуулах талаар санал солилцож зөвшилцсөн байна,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-06-04 03:59:02
    0.74 км гүүр, 0.9 м буюу 90 см барьдаг юм биз дээ?
  • Лхагва 2014-06-04 02:06:29
    Энэбиш агсан монголын төрд хөшөө цогцолбор байгуулах хэмжээний сүрхий гавьяатай хүн биш зүгээр л ажил дээрээ зүрх нь хаагдаж нас барсаныг тэр үедээ бүхний толгойд байсан мах намын нөхдүүд шоу болгож сүртэй бурхан багшийн сэрэгэг дүр шиг болгоод арай дэндү
  • САНАХГҮЙ БНА 2014-06-04 01:43:42
    ямар хүн байлаа?
  • зочин 2014-06-04 01:33:27
    энэбиш агсан гэдэг хүнд арай ахадсан газар л даа. Эрх мэдэлтэй байсан хүү нь эрх мэдлээ ашигласан. Нутагт нь тавивал илүү дээр байх. Улс оронд ийм хөшөө босгуулахаар гавьтай, үлдсэн зүйлийг нь сайн санахгүй л байна.
  • зочин 2014-06-04 01:15:05
    ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНД ИЙМ ИХ ГАЗАР, ИЙМ ТОМ ЦОГЦОЛБОР БОСГООГҮЙ. ЕР НЬ НУТАГТ НААД ЦОГЦОЛБОРЫГ НЬ АВААЧВАЛ ЯАСАН ЮМ БЭ.
  • ГОМБО 2014-06-04 01:13:07
    ЗА ДАА ЭНЭБИШ АГСНЫ БАЙГУУЛСАН ГАВЬЯА ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. НАС БАРАХДАА ИЧМЭЭР АСУУДАЛ БОЛСОН ЮМ ДАГ. МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЯВАХ ЗАМД ХӨНДӨЛСӨӨД СААД БОЛООД БАЙХ ХҮН БИШ Л ДЭЭ.