Г.Маралмаа жирэмсэн учраас батлан даалтад гарахыг хүсэв
Дөрвөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх хэлэлцэх ёстой байсан. Гэвч улсын яллагч шүүх хуралд оролцох боломжгүй болсон учраас зургадугаар сарын 3-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэрийг шүүгч гаргалаа.

Г.Маралмаа нь 6 сартай жирэмсэн учраас батлан даалтад гарах хүсэлтийг шүүгчид тавьсан байна. Гэвч шүүх бүрэлдэхүүнээс энэ удаад батлан даалтад гарах асуудлыг авч хэлэлцсэнгүй. Өөрөөр хэлбэл Т.Цогт, Г.Маралмаа нарыг хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Энэ удаагийн шүүх хурал нээлттэй явагдсан. Дараагийн шүүх хурлыг хаалттай явуулах саналыг өмгөөлөгчдийн зүгээс гаргасан ч шүүгч хүлээн авсангүй.
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккк 2015-05-22 02:23:18
    Тэр эцэг нэртэй яргачинг яагаад яллахгүй байна аа
    27.123.213.245
    Мэдэгдсэн Хариулах
  • ДЖ 2015-05-22 01:47:58
    энэ араатнуудын тухай хэлэх муу үг ч хайран байна.
    202.21.100.210
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-05-22 00:45:18
    burhan minee uuruu jiremsen bas 2 nastai huuhedtei baij ter byatshan amitaniig tegj zodoj alchaad bas yun hyanalt ve ene hun munuu
    103.11.194.78
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-05-21 11:43:42
    maralmaa chi zugeer uhsen chini deer shorond ochood monch ih zovnoo doo
    1.235.88.210
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2015-05-21 09:28:37
    ter huu7hed ni hen boloh boloo aimaar um
    1.235.88.210
    Мэдэгдсэн Хариулах