Арабын Нэгдсэн Эмират Улсад мах экспортолно
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д ажлын айлчлал хийх үеэрээ Абу Даби хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимд болсон Монгол-Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож үг хэллээ. Бизнесийн төлөөллүүд манай улсад хөрөнгө оруулахаа илэрхийлж байсан байна.
Ерөнхий сайд тус хотод ажиллах үерээ АНЭУ-ын Ерөнхийлөгчийн хүү, Ерөнхийлөгчийн зөвлөх, Хөрөнгө оруулалтын зөвлөлийн гишүүн Султан Бин Халифа Бин Заед Ал Нахян, тус улсын Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд  Саиф Бин Заед Ал Нахян нартай уулзалт хийлээ.

Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайдтай хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын цагдаагийн бие бүрэлдэхүүн, албан хаагчдаас дотоодыг хамгаалах чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар ярилцсан байна.

Харин Ерөнхийлөгчийн хүү, Ерөнхийлөгчийн зөвлөх, Хөрөнгө оруулалтын зөвлөлийн гишүүн Султан Бин Халифа Бин Заед Ал Нахянтай уулзах үеэр Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид нь Монголд очихоо илэрхийлжээ. Мөн тус уулзалтын үеэр Монголоос тус улсад нэг сая толгой малын мах экспортлохоор боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.



Ерөнхийлөгчийн хүү, Ерөнхийлөгчийн зөвлөх, Хөрөнгө оруулалтын зөвлөлийн гишүүн Султан Бин Халифа Бин Заед Ал Нахянтай уулзах үеэр - See more at: http://zasag.mn/news/view/9844#sthash.xi2NPMeV.dpuf

Ерөнхийлөгчийн хүү, Ерөнхийлөгчийн зөвлөх, Хөрөнгө оруулалтын зөвлөлийн гишүүн Султан Бин Халифа Бин Заед Ал Нахянтай уулзах үеэр
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.