"Хүргэн" Г.Дэнзэн хэдэн хүнийг хөлдөө чирэх бол
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд дуулиан шуугиан тариад байсан Г.Дэнзэн эх орондоо хөл тавьж, олон хүний сэтгэлийг амрааснаас гадна, цөөнгүй улстөрчдийг унтаж чадахгүй болгожээ.

Учир нь түүний алдарт 17 тэрбум төгрөгийн тендерийн асуудлаас болж өдгөө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Я.Батсуурь “хар гэр”-ийн хаалга татах уу, үгүй юу гэдэг дээр асуудал нь дэнжигнэж байгаа.

Ямартай ч өнгөрсөн хугацаанд Г.Дэнзэнг шалгаж эхэллээ гэх мэдээллүүд олонтаа гарч байсан ч энэ удаад түүнийг жинхэнэ утгаар нь АТГ-аас шалгаж, зарим нэг мэдүүлгийг авч эхлэсэн байна. Тодруулбал, түүнтэй холбоотой гэх тендерийн асуудал сөхөгдөж дуулиан шуугиан гарах үед АТГ энэхүү хэргийг анхааралдаа авч 2012 онд шалгаж Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт хүсэлт гаргаж байсан ч харамсалтай нь тус прокурорын газар хэрэг үүсгэхээс татгалзсан хариу өгч байж. Түүний дараа 2013 онд АТГ МАН-ын өгсөн баримт материалтай танилцаж, асуудлыг авч хэлэлцсэнийхээ дараа дахин Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах шаардлагатай гэж үзсэн байдаг.

Тодруулбал, МАН-ын бүлэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан, эрхэлсэн комиссар Д.Цоодолсэнгээ өөрийн гарын үсэгтэй албан бичгээ хүргүүлж байжээ. Уг албан бичигт “Албан бичгээр хүргүүлсэн мэдээллийг хянан үзээд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүдэд холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэхээр материалыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн болохыг мэдэгдье” гэсэн албан бичиг өнөөг хүртэл баримт болон хадгалагдсаар байгаа ажээ.

Энэхүү албан бичиг нь Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах шаардлагатай болохыг мэдэгдсэн гэсэн үг. Угтаа АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт хийхдээ “сонгон шалгаруулалт хэрхэн явагдав, үнэлгээний хороо хэрхэн ажилласан бэ” гэдгийг л шалгах гэж байсан хэрэг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “хүргэн” Г.Дэнзэнг эх орондоо хөл тавьсан даруйд нь ийнхүү АТГ-аас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, мэдүүлэг авах болсон нь энэ юм. Гэхдээ олны анхаарал төдийгүй улстөрчдийн овоо хараанд орсон уг хэргийг АТГ-ын мөрдөгчид үнэн зөвөөр нь шалгаж, жинхэн гэмтнүүдийг эцэслэн тогтооно гэж хэлж байсан билээ. Мэдээж тус газрын мөрдөгчид хэргийн үнэн зөвийг олохоор хэрэгт хамааралтай гэсэн бүхий л хүмүүсээс хуулийн дагуу мэдүүлэг авах нь зүйн хэрэг. Учир нь шалгаж, нягтлах олон асуудал агуулагдаж байгаа тул шударга байхыг уриалж, асуудалд улстөрийн өнцгөөс харахгүй байхыг хүссэн нь тэр. Гэтэл зарим хүмүүс энэ хэргийг хэтэрхий улстөржүүлж, мөрдөгч нарыг нь ч буруутгах өнгө аяс цухалзсаар байгаа.

Энэ талаар АТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад “Мөрдөн байцаалтын ажиллагаатай холбоотой учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариулт өгсөн юм. Бидний олж авсан мэдээллээр уг хэрэгт сэжиглэгдэж буй Я.Батсуурийг Г.Дэнзэнтэй холбогдох "Говь повер" компанид мөнгө шилжүүлсэн гэх асуудлыг тусгайлан шалгахаар болсон тухай албан бус мэдээлэл байгаа.
Ер нь яагаад Г.Дэнзэн гэх залуу энэ хэрэгт холбогдож буруудах болсон нь ихээхэн учиртай.

Өөрөөр хэлбэл, Г.Дэнзэнгийн хамтран амьдрагч, Д.Уянга гэгч "Говь повер" хэмээх компанийг бусдаас худалдан авч, үнэлгээний компаниар нэг өдрийн дотор үнэлгээ хийлгэж, дүрмийн санг нь нэг тэрбум төгрөг болгож өсгөсөн байдаг. Хамгийн гол нь дээрх ажлыг амжуулахдаа тухайн газар дээр нь очиж бодит үнэлгээ хийлгээгүй гэдэг. Өөрөөр хэлбэл тодорхой шалгуур хангахын тулд тэд нэг өдрийн дотор тус компанийг тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэх үнэлгээ гаргуулснаар тендерт шалгарах нөхцөлийг хангасан гэсэн үг. Уг нь тендерт оролцох компани тэрбумаас доошгүй төгрөгтэй байх ёстой гэсэн шалгуурыг тендер зохион байгуулагчдын зүгээс тавьж байж.
Ингээд уг шалгуурын дагуу тендерт оролцох хүсэлт хүргүүлсэн 10 компанийн найм нь өөрийн гэсэн ямар ч эзэмшил газаргүй тул хасагдаж байжээ. Энэхүү шалгуураар бол “Говь повер” ч хасагдах ёстой байж.

Гэтэл тендерээс хасагдах нь бүү хэл ялагчаар тодорсон нь ТУЗ-ын даргатай холбоотой гэсэн хардлагыг үүсгэж, тендерт шалгарах нэг үзүүлэлтийг зориудаар бий болгосон байх магадлалтай нь тогтоогджээ. Түүнчлэн тус компани сүүлийн таван жилийн хугацаанд нэг тэрбум 800 мянган төгрөгөөс доошгүй хэмжээний ажил үйлчилгээ гүйцэтгэсэн байх шаардлагыг хангаагүй. Харин ч үйл ажиллагааны орлого нь эсрэгээрээ алдагдалтай байхаар тайланг татварын байгууллагад гаргаж өгсөн байдаг аж.

Харин дараагийн үндэслэл нь, тендерт шалгарах компани нь сүүлийн таван жилийн хугацаанд 1.8 тэрбумаас багагүй төгрөгийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан байх шаардлага. Хачирхалтай нь “Говь повер” компанийн үйл ажиллагааны орлого нь сүүлийн жилүүдэд байнга алдагдалтай ажиллаж байсан нь тогтоогджээ.

Ийнхүү баримт нотолгоотой энэ хэргийг одоо л нэг зөв шийдэж учрыг нь олох байх гэсэн хүлээлт нийгэмд үүсч байна. Эцэст нь хэлэхэд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ байдалтай эвлэрч, эрх баригчдыг хамгаалж үлдэхийг хүссэнгүй. Харин ч хэргийн үнэн зөвийг олохоор бүтэн гурван жил эл хэргийн араас хөөцөлдлөө.

Ямартай ч 17 тэрбумын тендерт хамтран амьдрагчийнхаа компанийг шалгаруулсан гэх шуугианаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдөж байсан Г.Дэнзэн энэ удаад хэчнээн хүнийг хөлдөө чирэх бол гэдгийг улстөрчид ихээхэн сонирхож эхлэв.
 
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-05-25 14:22:19
    Эртхэн шалгуулаад үнэн мөнөө олсон нь дээр өизээ
  • нүүрчин 2015-05-25 05:54:08
    “Тэнэг” Дэнзэн 2013 оны 6 сарын 14 Монголын улстөрийн тогооны хавьцаа олигтойхон тус дэм хүргэхгүй хэрнээ гар хөлөө ээсэн шигээ явдаг нэг нөхөр бөөн...
  • zoluu 2015-05-22 13:04:24
    ene hereg ingeed zamharna uchir n 17 terbum tonn bas 17 n yu bilee tegeed alga bolson
  • irbes 2015-05-21 22:16:59
    ene mangar bastaan ya be tor barilstich bsan yamuu
  • зочин 2015-05-21 15:01:02
    хүргэн дэнзэн бага хэмжээтэй мөнгө иджээ СУЛЛА цаана чинь САЙХАНХУЯГ БА ЦО ИЙН хэрэг илэрлээ монголыг шүүхэд өгнө гэж айлгахаар МОНГОЛЫГ ДУБАЙД ОЧИЖ худалдчихла...
  • ZOCHIN 2015-05-21 07:54:55
    ARDCHILALYN ALTAN XARAACAINUUD MUNGU IDNE, ARAAS N BAS ANGAIXAANUUD CH BAS MUNGU IDNE...
  • баясагч ххк 2015-05-21 06:35:35
    баасны ялаа шиг ардын намын засуулсан гөлөгнүүд хүний мууд дуртай байх юм.14 тэр бумаар мөрийтэй тоглохдоо монгол улсаа бодож байсан болов уу.
  • Zochin 2015-05-21 06:32:57
    Ene hergeer ingej boldoggyi gdgiig n' niigemd sain oilguulahgyi bol neg zahiin darga byh yumig uuriin duraar hiij boldog gesen oilgolttoi bolchikhood bna.
  • зочин 2015-05-21 04:14:41
    Бондын мөнгө идэж улс орныг өрөнд унагаасан, АН-ын Алтанхуяг, бөө Батбаяр, нүүрс Гансүх, Дэнзэнтэнгүүдийг сайн шалгах хэрэгтэй, АН-ыг зайлуулья
  • ТӨРИЙН БАНК 2015-05-21 03:29:01
    ЗӨВ ШҮҮ
    103.26.195.77
    Мэдэгдсэн Хариулах