Гурван гишүүн эмнэлгийн чөлөө авчээ
УИХ-ын чуулганы хуралдаан долоо хоногийн пүрэв, баасан гарагуудад 09.00 цагаас эхэлдэг билээ. Гэвч "чуулганы хуралдааны ирц хүрэхгүй байна” гэсэн шалтгаанаар ямагт цагаасаа хоцорч эхэлдэг. 

Гэхдээ УИХ-ын Тамгын газраас 09.00 цаг гэхэд гишүүдийн ирцийг бүртгэж нээлттэйгээр мэдээлдэг болоод байгаа билээ. 

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд 09.00 цаг гэхэд 76 гишүүн ирэх ёстойгоос 47 гишүүн ирсэн байжээ. Үүнээс эмнэлгийн чөлөө авсан гурав, гадаадад томилолттой нэг, бусад нь тодорхой шалтгаанаар чуулгандаа хоцорч ирсэн байна. 

Хоцорсон буюу ирээгүй гишүүдийг намаар нь ангилбал, АН-ын 10, МАН-ын 11, Шударга ёс эвслийн гурав, ИЗНН-ын нэг гишүүн эзэлж байна. 

Тодруулбал, Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ, Г.Уянга  гэсэн гишүүд эмнэлгийн чөлөөтэй байгаа бол Д.Зоригт гишүүн гадаадад томилолттой яваа ажээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-21 03:22:27
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.148
    Мэдэгдсэн Хариулах