Бохир ус цэвэрлэх шинэ технологийг танилцууллаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын “RHK” компани, “Үүрийка” ХХК, “Монголын цэвэрлэх байгууламжийн шинэ технологийн холбоо” хамтран бохир ус цэвэрлэх шинэ технологийг танилцуулаа.

Энэхүү технологи нь уламжлалт механик арга болон биологийн цэвэрлэгээг хослуулсан бөгөөд 20 дугаар зууны сүүлчээр нэвтэрсэн шинэ mbr нано технологи юм. Mbr нано технологийн цэвэрлэх байгууламжийн шүүлтүүр нь 0,03 -30 нанoметр байдаг. Бактер, вирус, хөвөгч бодисуудыг бүрэн шүүдэг учраас цэвэрлэгдсэн усыг газар тариалан, oo өрөө, машин угаалгад шууд ашиглах боломжтой. Органик бодисыг 99 хувиас дээш, вирус,булангир,хөвөгч бодис зэргийг 99.5 хувиас дээш цэвэрлэж, азотгүйжүүлэх хувь нь 80-аас дээш байдаг аж. Фосфоргүйжүүлэх үр дүн нь уламжлалт технологийн 1.2-1.5 дахин их бөгөөд технологийн процесс нь уян хатан, хялбар, орон зай бага эзэлж хүнээс үл хамаарах бүрэн автомат ажиллагаатай юм. Нэг жилийн турш судалгаа хийж эхний загварыг Монгол Улсад угсрах гэж байна.

Эхний ээлжинд айлуудын бохир усыг цэвэрлэхэд ашиглах юм. Цаашид гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулахад энэхүү технологийг ашиглахаар төлөвлөж байгаа юм. Мөн орон сууцны олон давхар байшингуудын подвальд уг төхөөрөмжийг суурилуулан цэвэрлэсэн усыг нь дахин ашиглах боломжтой эсэхийг туршина. Монгол орны эрс тэс уур амьсгал, хөрс, бусад хүчин зүйлийг  судалсны үндсэн дээр энэхүү технологийг сонгосон бөгөөд ялгарах лагийн хэмжээг багатай, эрчим хүчинд хэмнэлттэйгээрээ онцлогтой. Герман улсад уг технологийг ашиглан төвлөрсөн бус бохир усны системээ шийддэг гэж Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-21 03:24:29
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!