Төрд ажиллагсдын албан бичгийн алдаануудыг яах вэ
“Монгол хэлний асуудал бол монгол үндэстэн байх уу, мөхөх үү гэдэг асуудалтай дүйнэ. Өнөөдөр бол хэл мөхөж байгаа биш ядуурч байгаа юм. Олон жил хайхрамжгүй арагш нь тавьсаар байна. Хэлийг бол хуулиар хөгжүүлэхгүй. Гэхдээ хуульгүйгээр бас хөгжихгүй юм шиг байна” хэмээх цаг үеэ олсон нэгэн үгийг хэл бичгийн нэгэн хүн хэлсэн билээ. Юутай үнэн үг вэ.

Өнөөдөр цахим ертөнц, олон нийтийн сүлжээг хэрэглэгчид өдрөөс өдөрт нэмэгдэж, Монгол үгийн төрөл тоо ихсэж баяжихад ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа. Гэхдээ нөгөө талаараа Монгол уламжлалт үгнүүдийг эвдлэх, сүйтгэх гажуудуулах бас нэгэн хэрэгслүүр болж байгаа гэдэгт олон хүн санаа нэгдэж буй биз ээ. 
Түүнчлэн олон нийтийн сүлжээ бол аливаа зүйлийн буруу зөрүүг ялгахад хамгийн ил тод нээлттэй талбар. 
Тэгвэл энэхүү талбарт байсхийгээд л хэн нэгэн төрийн албан хаагчийн үйлдсэн алдаатай баримт бичиг болоод албан бичгүүд тавигдаж иргэдээс ихээхэн шүүмж дагуулдаг. 

Саяхан гэхэд л нэгэн сумын “Засаг даргын зөвлөлөөс Б.Ариунбаяр гэх иргэнд хандаж гаргасан мэдэгдэл”-ийг олон нийтийн сүлжээнд хэн нэгэн байршуулснаар маш их шүүмж дагуулав. Учир нь тус мэдэгдэлд Аль аймаг ямар сумын зөвлөл энэхүү мэдэгдлийг хэдний өдөр гаргав гэдэг тодорхойгүй. Мөн мэдэгдлийн өгүүлбэрүүд ойлгомжгүй, өгүүлбэрээ төгсгөөгүй, текст багатай хэрнээ үг үсгийн алдаанаас эхлээд утга найруулгын алдаа ихтэй, хүн уншиж ойлгоход бэрхтэй мэдэгдэл байв.

Бодвол, уг мэдэгдлийг нь Баянмод  гэх багаар нь хөөгөөд үзвэл эл мэдэгдэл гээчийг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн нутаг дэвсгэрт баригдах ёстой замтай холбоотой бололтой. Түүнээс бус хэн нэгэн уншаад тэр дор нь тэнд үйлдэгдсэн албан бичиг байна хэмээн ойлгоход бэрхтэй юм. 

Мэдээж үүнээс өнөөдөр төрийн албанд ямаршуухан хүмүүс ажиллаж, төрийн нүүрийг тахалж байна вэ гэдэг нь харагдаж байна.

Энэ мэт үсэг бичиг, найруулгын алдаатай албан бичгүүд цахим ертөнцөд тавигдсан нь олон байна. Тавигдаагүй нь түүнээс ч олон гэдэгт итгэлтэй байна. Мөн оны өмнөхөн нэгэн яамны төрийн албан хаагчийн бичсэн алдаатай албан бичиг ч шүүмж дагуулаад өнгөрч байсан удаатай.  Гэхдээ төрд зүтгэж буй бүх албан хаагчдыг ингэж бичдэг гэсэнгүй.

Иймээс манай төрийн албанд ажиллаж буй алба хаагчид маань бичиг үсгийн соёл хийгээд дүрэмдээ анхаарч төрийн нүүрийг улалзуулахгүй байвал сайнсан.

2013 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Засгийн газраас 37 тоот тогтоол гаргаж,  Төрийн албаны ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод  монгол хэлбичгийн мэдлэгийн түвшинг харгалзах ур чадварын шаардлагыг нэмж тусгахыг  Төсвийн шууд захирагч нарт үүрэг болгосугай.Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг бүх шатанд мөрдлөг болгож төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, бүх шатны Засаг  дарга нарт үүрэг болгосугай.” хэмээн үүрэгдэж байсан юм байна. 

Тэгэхээр энэ тогтоолоор бол төрийн албан хаагчдынхаа монгол хэлний боловсролд анхаарч, Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг бүх шатанд хэрэгжүүлэх ёстой байх нь. Гэтэл манай төрийн албаныхан энэхүү тогтоолоо өнөөдөр мөрдөж байгаа эсэх нь нэгэн эргэлзээтэй байна. 


Тэгэхээр энэ жилээс их дээд сургуульд элсэгчдээс бүгдээс нь ямар мэргэжлээр суралцахаас нь үл хамаараад Монгол хэлний шалгалт авдаг болж байгаа билээ. Үүнтэй адил төрийн албанд орж байгаа бүх хүнээс Монгол хэл, бичгийн шалгалтаа чангахан шиг авдаг болмоор байна. 

Мөн төрийн албанд ажиллагсад Монгол хэлээрээ зөв сайхан бичээд, албан бичгийн хөтлөлтөө ч зохих журмын дагуу хийдэг болчихвол төрд ажиллаж байгаагийн хамгийн том гавьяа тэр юм. учир нь Монгол хэл түмний хэл. Түмний хэлээ мундаг эзэмшчихвэл түмэн олноо хүндэлж, төрөө дээдэлж байгаагийн бас нэг илрэл юм шүү.
Г.Аянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sss 2015-05-21 13:39:02
    Eleg avahnee.
    150.129.141.234
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-05-21 10:00:43
    Төрийн албан шалгалтыг шударга явуулчих. Тэгвэл бичиг үсэгт тайлагдаагүй шахуу төрийн албан хаагчдын тоо буурна. Арын хаалгаар шалгалт авдагаа л больчих.
    27.123.213.10
    Мэдэгдсэн Хариулах
  • сэтгүүлч нэртэй малнуудад 2015-05-21 08:38:26
    төрийн албан хаагчдаас өмнө олон нийтийн хэвлэл мэдээлэл, радио телевизийн сэтгүүлч, нийтлэлч нэртэй ноёд хүүхнүүд л үүнийг анхааралдаа ав
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Эвий 2015-05-21 07:35:32
    Бичгийн алдаа ч засрахгүй нь их байх юм. Харин хэлний дуудлагын алдаа нь ер засрахгүй УИХ-ын гишүүн Нямдорж гэдэг хүн байнаа. Мөн ч олон жил хэрүүл хийлээ дээ! ...
    103.26.194.189
    Мэдэгдсэн Хариулах
  • Больчих! 2015-05-21 02:44:59
    Нам, сонгууль дагаж гүйдэг харанхуй малуудыг шагналын журмаар төрд авдагаа л больчих!!!
    153.156.40.53
    Мэдэгдсэн Хариулах