Нийслэлчүүд аль хэдийнэ Үндэсний их баяр наадмын бэлтгэлдээ оржээ. Энэ жилийн наадмын бэлтгэл ажлыг зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх ажиллаж байгаа. Тэрбээр өнгөрсөн сард хээрийн түймэрт нэрвэгдэж гамшгийн хэмжээнд хүрсэн түмэнцогт сумын байдалтай танилцах гэж 32 сая төгрөгөөр нисдэг тэрэг хөлөглөн очсон нэгэн. Тэгвэл эр эрхэм сайд энэхүү арвин туршлагаараа монгол түмнийг тэр аяар нь нисдэг тэргээр дарвиулахаар шийдсэн бололтой.
Өөрөөр хэлбэл, тэрбээр энэ жил монгол түмнээ тав хоног шоудуулахын тулд наадмын төсөвт 2 тэрбум 947 сая 747 100 төгрөг суулгажээ.
Гэтэл энэ их мөнгөөр бас тансаг баярлах уу гэвэл үгүй бололтой. Монголчууд бид үндэсний их баяр наадмаараа түрүүлсэн бөхийн биенээс адис авч, түрүү магнайн хөлсийг амтлан хийморио сэргээх гэж халуун нар, усан бороог ажралгүй наадмын талбайг зорьдог. Гэтэл бөхийн хорхойтнуудаас наадмын дэвжээг нь булааж, хиймэл зүлгээр хучсан талбай дээр хэдэн бөхчүүдээ барилд хэмээн тулгаж буй атлаа хүчит бөхийн барилдаанд 85 сая төгрөг төсөвлөчихсөн сууж байх. Түүнчлэн урлаг соёлынхонд нэг тэрбум төгрөг зориулна хэмээн цохжээ. Харамсалтай нь, наадмын урлаг соёлын арга хэмжээнд оролцсон уран бүтээлчдэд цалин урамшуулал өгдөггүй бөгөөд хоол унд, амрах завгүй бэлтгэл хийхийг шаарддаг талаар урлагийнхан гомдоллодог юм билээ.
Харин энэ жил нэг тэрбумыг төлөвлөсөн байхыг бодоход тэд ядаж л уух унд, идэх хуушууртай байх нь хэмээн даапаалах нэгэн ч байна. Энэ ч яахав гэж бодоход шагайн харваанд 28 сая төгрөг төсөвлөсөн хэрнээ зөвхөн урилга хэвлүүлэхэд 32 сая төгрөг цохсон байх юм. Гэтэл энэ жилийн наадмын хувьд тэгш ойн баяр тохиогоогүй атал өмнөх жилүүдээс илүү зардал гаргаж байгаа нь бодвол ирэх жилийн сонгуулийн “урьдчилгаа" л болов уу.

Арга хэмжээний нэр |
Төлөвлөгдсөн зардал /сая.төгрөг/ |
Үндэсний бөхийн барилдаан |
85.726 |
Хурдан морины уралдаан | 227.36 |
Сур харваа |
83.777 |
Шагайн харваа | 28.19 |
Урлаг соёлын арга хэмжээ |
1.012.59 |
Аварга адуучин шалгаруулах |
104.455 |
Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ | 93 06 |
Хэв журам хамгаалах |
267.042 |
Тохижилт засвар, худалдаа үйлчилгээ |
769.514.4 |
Урилга хөтөлбөр, бусад зүйлийг хэвлүүлэх |
32.635.8 |
Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа | 18.600 |
Бусад арга хэмжээ |
224.796.9 |
Өглөөний сонин