Тарьсан модоо арчилж, ургуулдаг соёл алга
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласан билээ. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ тавдугаар сарын 9-нд Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилчид, яам тамгын газар, УИХ-ын дарга бараа бологчдынхоо хамт гээд хувь хувьсгалын аж ахуй нэгж, иргэд багагүй мод тарьлаа. Жил бүр уламжлал болгон явагддаг энэ компанит ажлын үеэр олон зуун мод бут суулгасан.Харамсалтай нь ургаж соёолсон нь тун цөөхөн.

Өнгөрсөн жилүүдэд ерөнхийлөгч, ерөнхий сайд, хотын дарга, засгийн газрын гишүүд гээд бүгд бараа бологчдынхоо хамтаар мод тарина хэмээж бөөн сүр дуулиан болдог. Төв талбайгаас эхлүүлээд үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүй долоон худаг гээд энд тэндгүй л баахан мод, бут суулгасан. Харин иргэд үүнийг нь өмнөх жилүүдийнхээ түүхийг бүү давтаасай, ганц нь ч гэсэн ургаасай хэмээн залбирч суудаг болсон. Арга ч үгүй биз дээ. Улсын төсвөөс өч төчнөөн хөрөнгийг мод тарих энэ ажилд зориулан гаргаж байгаа юм чинь. Уг нь бол ингэж их мөнгө зарцуулж төдий чинээ их мод бут суулгаж байхад нийслэл хот маань дэлхийд алдартай ногоон хотуудтай эн зэрэгцэхээр байгаа юм. Гэтэл төрийн бус байгууллагын гаргасан судалгаагаар манай хотын тоосжилтын хэмжээ хэвийн хэмжээнээс даруй 3-4 дахин их байгааг тогтоожээ. Арга ч үгүй биз дээ. Нийслэлийн хүн амын 70 орчим хувь нь гэр хороололд амьдарч байгаа юм чинь. Тэдгээрийн гаднах нойл хөрсийг ямар хэмжээгээр бохирдуулж байгаа нь ойлгомжтой. Нийслэл хотод агаар, ус хөрсний бохирдол, цөлжилт, хуурайшилт гамшгийн хэмжээнд хүрсэн. Үүнийг шийдвэрлэх арга нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх явдал билээ. Нэг мод тарьвал нэг насны буян гэж ярьдаг.

Тариад орхих бус түүнийгээ тордож, ургуулж чадвал нэг модноос хоёр хүн амьсгалах хүчилтөрөгч бий болдог бөгөөд мод нь нүүрстөрөгчийг өөртөө хамгийн ихээр шингээдэг байна. Гэвч мод бут суулгаж ногоон байгууламж бий болгох энэ ажил нь салхинд хийсч, улсын өч төчнөөн хөрөнгө шороонд булагдан замхарсаар байна.Үүнээс харахад хийсэн ажилдаа эргээд хяналт тавьдаггүй манайхны гаж тогтолцооны хар гай харагдаж буй юм. Улсын хөрөнгийг шороонд булж орхичихоод хяналт тавьдаггүй холбогдох албан тушаалтнуудаас энэ хугацаанд тарьсан бут сөөгнийхөө мөнгийг нэхэх нь зүйтэй болов уу. Та бүхэн хараарай. Бөөн ажил болж суулгасан моднууд өнөөдөр хатаж гандсан,овоолсон хар шороо болон үлдсэнийг нийслэл хотын хаанаас ч харах боломжтой.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • СОНИРХОЛЫГ НЬ ТӨРҮҮЛЭХГҮЙГЭЭР БҮТЭХГҮЙ Э 2015-05-21 05:33:48
    мод тарьсан тоогоороо пиардах сонирхол байгаа учир тариад л бна. харин арчилж ургуулах сонирхолыг нь өдөөж өгөх хэрэгтэй. 90% үхдэг мод тарих зардлаасаа хасаж м...