Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийх ажлын айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн  ажлын айлчлал   өнөөдөр  эхэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өргөөндөө угтан авахад Японы хүндэт харуулын цэргүүд жагсч, хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв.

Угтах ёслолд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Японы талаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга К.Като, Эдийн засаг, үйлдвэрийн яамны дэд сайд Н.Ишигүро,Сангийн яамны Гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан дэд сайд Т.Ямазаки болон албаны хүмүүс оролцлоо.

Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар хэлэлцээ хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 
 

President.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ene balai eliidorj chini yu hiij yabaa b 2015-05-21 09:43:19
    Mongolchyydiig heldee chirch yabaa ene eliidorj hemeeh mal bol yamarch gegeerch bolobsorson yum ygyi adgyys syy dee!!!iim adgyysaar ta bid nar tor tymenii chyha...