“Амжилтын гараа” өдөрлөг болно
09:00 цагт Монгол улсын ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Философи, шашин судлалын тэнхим, Монголын буддын судлалын хүрээлэн ТББ хамтран Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Г.Лувсанцэрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан “Монголын буддын судлалын орчин үеийн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн Эрдмийн танхимд болно.
 
10:00 цагт Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга баригдах 4 байршилд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг  Хангарди ордны 14 давхарт зохион байгуулна.
 
10:00 цагт Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв, ажил олгогч аж ахуй нэгжүүд, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн хэлтэс хамтран “Амжилтын гараа” өдөрлөгийг ажил хайж буй иргэний хүсэл сонирхол, мэргэжил, ур чадварт нийцсэн ажилтан олоход зуучлах зорилгоор  МҮЭ-ийн Соёлын Төв Ордонд зохион байгуулна.
 
11:00 цагт ирэх бямба гарагт Чингисийн талбайд болох Монгол цэргийн сүр жавхааг илтгэсэн “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болон Москва хотод болсон Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын парадад оролцсон бие бүрэлдэхүүний цэргийн жагсаалын тоглолтын талаар нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас НЗДТГ-ын А зааланд мэдээлэл өгнө.
 
11:00 цагт ХСИС-ийн Онцгой байдлын сургуулиас санаачлан сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдүүдэд зориулсан 12 төрлийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх 500 ширхэг зурагт хуудсыг Баянзүрх дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн 255 бүлэг, хувийн өмчийн 102 цэцэрлэгт үнэ төлбөргүй хандивлах арга хэмжээ БЗД-ийн 172-р цэцэрлэгт болно.
 
11:00 цагт Худалдаа, үйлчилгээний Саруул маркет /Нарны зам дагуу "Урбанек" компаниас баруун тийш "Монгол глобал" компанийн хашаанд/ "Эрүүл хөрс-Эрүүл хүнс" сарын аяны хүрээнд МХЕГ-аас Хяналтын хуудасны талаар үзүүлэх сургууль зохион байгуулна.
 
11:00 цагт  "Монгол ньюс"  Мэдээллийн төвд Залуучууд нэгдсэн намын гишүүд ИЗНН-нд нэгдэх тухай асуудлаар мэдээлэл хийнэ. 
 
11:00 цагт Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын хөгжлийг таниулдаг “ICT-EXPО-2015” үзэсгэлэнгийн нээлт “Бидний шийдэл – Хөгжлийн хурдасгуур” уриан дор Мишээл Экспод болно.
 
11:40 цагт "Монголньюс" Мэдээллийн төвд АНУ-ын H2OIL корпорацийн Монгол Улс дахь албан ёсны онцгой эрхт дистрибьютер “Жим вэйл монголия интернейшэнл” ХХК-ны хамт олон Байгаль орчинд ээлтэй нано технологийн талаар мэдээлэл хийнэ. “Нано шатахуун”-ыг зах зээлд үе шаттайгаар нийтийн хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлснээр байгаль орчинд ихээхэн ач холбогдолтой юм.
 
12:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд протез, ортопедийн үйлчилгээ үзүүлдэг, дотооддоо хиймэл цорго, хиймэл эрхтэн г.м үйлдвэрлэдэг "Эрхэм чанар" ХХК-ны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан бүтээж буй шинэ эмнэлэгийн байрны нээлтийн үйл ажиллагаа 3-р эмнэлэгийн хойд талд, Гэмтэлийн эмнэлэгийн урд талд болно.
 
14:00 цагт НИТХ-ын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал эрхэлсэн дэд хорооны хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар ЕБС-уудад хэрэгжиж байгаа "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад шалгасан мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, эрүүл мэндийн хүрээлэнгийн дүгнэлт, нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийг хэлэлцэж, санал зөвлөмж гаргана.
 
15:30 цагт Зэвсэгт хүчний 2015 оны марш тактикийн аварга шалгаруулах тэмцээний хаалтын ажиллагаа Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд  болно. Сэтгүүлчдэд зориулсан автобус 14:00 цагт Соёлын төв өргөөний үүднээс явна.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-21 00:54:13
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!