Улсын Их Хурлын 54 дүгээр тогтоол нь хууль зөрчөөгүй гэв
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдлаа. Тус хуралдаанаар “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн юм.
“Цагаан суварга”-ын ордод зарцуулсан улсын төсвийн нийт хөрөнгийг холбогдох компани улсад нөхөн төлсөн болох нь  баримтаар нотлогдсон бөгөөд Улсын Их Хурлын дээрх тогтоол нь Үндсэн хуульд нийцсэн Ашигт малтмалын тухай хуулийн зохих зүйл, заалтад үндэслэсэн болох нь хуралдааны явцад тогтоогдов.
Мөн Улсын Их Хурлын тогтоолоор, “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал байна гэж Үндсэн хуулийн цэц үзлээ.
Эдгээрийг үндэслэн Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргасан байна.
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.