Оюуны өмчийн эрхтэй холбоотой хэргийг анх удаа шүүхээр шийдвэрлүүлжээ
У  гэгч нь 2011 оны 10 дугаар сарын 19-нөөс 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ОХУ-ын Kaсперский Лаб ЗАО компаний “Касперский вирусны программ”-ыг Монголиан Бревери анбендинг ХХК болон Вокомтехнологи ХХК-ний нэрээр зөвшөөрөлгүй хуулбарлан түгээсэн, борлуулсны улмаас их хэмжээний орлого буюу 54.259.935 төгрөгийн орлого олсон, “Касперский” барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашигласаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлджээ.
 
 Дээрх хэрэгт Дүүргийн 2 дугаар прокурорын газраас хяналт тавьж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 140 дүгээр зүйлийн 140.1, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч У-г Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх зөрчих, Барааны тэмдэг аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 140 дүгээр зүйлийн 140.1 дэх хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял тус тус оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял дээр 3 сар 10 хоногийн баривчлах ялын заримыг буюу 1 сарыг нэмж нэгтгэн бүгд 5 сарын хугацаагаар баривчлах ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.