Айргийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр Киргиз, Казахстан улсуудтай өрсөлдөж байна

ЮНЕСКО Соёлын өвийн бүртгэлд Монгол түмний уламжлалт ундаа айргийг бүртгүүлэхээр болсон байна. Энэхүү ажлыг Соёлын өвийн төвөөс Булган аймагтай хамтран ажиллаж байгаа аж.

Гэвч манайхаас гадна Киргиз, Казахстан зэрэг улсууд айргийг өөрийн улсын өв хэмээн бүртгүүлэхээр санал, материалаа хүргүүлээд байгаа аж.

Манай улсын хувьд эхний ээлжинд айргийг хэрхэн хийж байгаа үйл явцыг дүрс бичлэгт буулган гадаад орчуулга тайлбартайгаар ЮНЕСКО-д хүргүүлсэн байна. Үүний дараа Монгол түмний уламжлалт ундааг бодит амьдрал дээр хэрхэн хийж байгааг харуулахаар энэ зун Булган, Архангай, Өвөрхангай, Дундговь, Төв зэрэг аймгуудад бичлэг хийж явуулах юм байна.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.