“Хүүхдийн эрхийг дээдлэе” уриан дор 1000 дугуйчны парад болно
Чингисийн талбайд “Хүүхдийн эрхийг дээдлэе” уриан дор энэ сарын 24-нд дугуйн өдөрлөг зохион байгуулагдах гэж байна. Өдөрлөгт 1000 дугуйчин оролцох юм.Тэд Чингисийн талбай - Баруун дөрвөн зам – Зүүн дөрвөн зам – Чингисийн талбай гэсэн маршрутаар дугуйн парадаа аялуулна. Тус өдөрлөгийн гол зорилго нь хүүхдийн эрхийг хамгаалах, олон нийтэд сурталчлахад чиглэгдэж буй юм.

2014 онд хүүхэд болон тэдний эцэг эх, асран хамгаалагч болох 2300 хүний дунд хүүхдийн эрхийн хуулийн хэрэгжилтийн талаар санал асуулга явуулсан байна. Энэ судалгаагаар тэдний 73,3% хүүхдийн эрх нийтийн тээвэрт зөрчигддөг гэж хариулжээ.

Мөн үйлчилгээний газарт, сургуулийн орчинд, цахим тоглоомын газруудад хүүхдийн эрх зөрчигддөг гэж хариулжээ.Үүнээс гадна сүүлийн үед гэр бүлийн хүрээнд хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчин, аминд нь хүрсэн тохиолдол гарч байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.