Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалтад үг хэллээ
Монгол Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалт Дубай хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимд боллоо. Арабын Нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус уулалтад оролцлоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр орны бизнес эрхлэгчдэд хандаж үг хэлэхдээ,

Энэ айлчлалаар хоёр орны улстөрийн хамтын ажиллагаанаас гадна бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, тээвэр зуучлалын төвийг Монголд бий болгох зэрэг олон зорилготой ирсэн. Рио Тинто компанитай “Оюу Толгойн далд уурхайг ашиглах бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурах ёслол олон улсын санхүү, худалдааны том төвүүдийн нэг Дубай хотноо тохиосонд баяртай байгаагаа илэрхийллээ. 
Монгол Улс нь АНЭУ шиг байгалийн арвин баялагтай орон. 80 гаруй төрлийн байгалийн эрдэс баялаг олборлодог. Байгалийн баялагийг зөв зохистой ашиглах, баялгийн сан байгуулах талаар танай улсын туршлагаас сурч, судлах зүйл бидэнд их байна.
Энэ айлчлалын үеэр өөрийн орны томоохон, шилдэг төслүүдээ танилцуулна. Монгол Эмират хоёр улсын бизнес эрхлэгчид холбоо тогтоож харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нхйттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-20 08:08:00
    ГЭРЭЭНИЙ ГОЛ НӨХЦӨЛ ХАРАГДАХГҮЙ ДАРАМТААР БЛОН АЙСАН ЭСВЭЛ АМАНДАА ДҮҮРТЭЛ МӨНГӨ ЧИХҮҮЛЭЭД ЗУРЧИХЛАА хөөрцөг