Бяцхан үрсэд маань паркын талбай багадаж байна
Хот, хөдөөгүй хүүхдийн баяр хөөр, дуу хуурт бялхан өнгөрдөг зургаадугаар сарын 1 өнгөрсөн ням гарагт тохиосон. Алдрай бяц­хан үрс маань энэ л өдрийг бү­тэн жил хуруу даран тоолон хү­лээдэг билээ. Тэд хамгийн гоё хувцсаа өмсөж, амьдралынхаа нэгэн сай­хан дурсамжийг бичихээр ижий, ааваа дагуулан тоглож наадах бо­­ломжтой газар бүхэн рүү тэ­мүүлц­гээдэг.

Энхрий бяцхан үрсээ баяр­луу­лах гэсэн эцэг, эхчүүд ч хүүх­­­­дүүдээ хөтлөн Чингисийн тал­­­­байгаас эхлэн Үндэсний соёл ам­­­ралтын хүрээлэн, Үндэсний цэцэр­лэгт хүрээлэн гээд хүүхэд тоглож наадах боломжтой бүхий л газрыг зорьдог.

Энэ жил уламжлал ёсоор Чин­гисийн талбайд бяцхан үрсдээ зо­риулж олон үйл ажиллагаа зо­хион байгуулсан. Төв талбайн баруун талд зассан тайзнаа Мон­го­лын хүүхдийн ордны авьяаслаг сурагчид болон УДЭТ, ҮДБЭЧ-ын хамт олон хүүхдийн баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн байв. Тэд бяцхан хүүхдүүдийн баяр дээр баяр нэмж эх үрс, хүүхэд насны сэдэвтэй олон сайхан уран бүтээлээр бэлэг барьсан юм.

Төв талбайг тойруулан байр­луулсан 12 жилийн амьтад хүүх­дүүд гэлтгүй эцэг, эхчүүдийн со­­­­­нирхлыг хамгийн ихээр татаж байлаа. Учир нь хүүхэд бүр тэдгээр амьтны дэргэд зогсож зургаа авахуулах зэргээр “най­залж”, ха­жуугаас нь салах дургүй байв.

Үүнээс гадна хүүхдэд зо­риулсан цэцэг, өнгө алаглах бөм­бөлөг, нүд­ний шил, шорлог, ус ундааны худалдаа Чингисийн тал­байд “буу­далласан” төдийгүй талбай тойроод удирдлагатай ма­шин, унадаг дугуй, усан далай, “мини парк” гэх мэт багачуудыг тоглуулах газар их байсан.

Гэсэн ч хүүхдүүдээ тоглоом дээр тоглуулж, баярлуулах гэсэн эцэг, эхчүүдийн дараалал уртаас урт үргэлжилсэн. Хэдийгээр жил бүрийн хүүхдийн баярыг хоггүй, цэвэр орчинд тэмдэглэхийг уриал­даг ч нийслэл хот хогондоо да­рагдаж өнжлөө.

Бяцхан үрсийнхээ баяраар бизнес хийгчид олширлоо

Хүүхэд багачуудаа баярлуулах гэсэн эцэг, эхийн сэтгэлийг ганцхан зүйл эмзэглүүлж байсан нь хаа сайгүй таарах жижиглэнгийн ху­далдааны үнэ байсан юм.

Чингисийн талбайд най­маачид өнгө өнгийн бөмбөлөг, үлээдэг хөөс, янз бүрийн гэрэлтдэг тог­лоом, шаар, буу зэргийг зарсан нь хүүхдүүдийн нүдийг жинхэнэ хужирласан, өндөр ашигтай най­маа байв. Тухайлбал нарийн иш­тэй хүн аалз, цасангоо, туулай гэх мэт хүүхэлдэйн баатар, амьтны хэлбэртэй бөмбөлөг л гэхэд том жижгээсээ хамаарч 1000-3000, үлээдэг хөөс жижиг нь 1000, усан буу 10000, шаар 500 төгрөгийн үнэтэй зарсан. Тэгвэл хотын бусад хэсэгт буюу сул чөлөөтэй талбайтай газар бүрт “мини парк” ажилласан. Урин дулаан цагтай зэрэгцэн гарч ирдэг “мини парк”-д бяцхан хүүхдүүд тоглох дуртай. Тэгээд ч паркийн үнэтэй тоглоомд хэдэн цагаар ду­гаарлаж, хүүхдүүдээ тоглуулчих цаг зав хомс эцэг, эхчүүдэд энэ нь бяцхан үрсээ хуурах тун боломжийн газар.

Гэтэл эдгээр тоглоом харам­сал­тай нь баярын өмнөхөн 2000 төгрөг гэж байсан бол яг баяраар 2500-5000 төгрөг болж орхив. Гэ­сэн ч “мини парк”-ууд хүн их бай­лаа. Энд нэг тоглоомд суухад 10 ч хүрэхгүй минут зарцуулна. Нэг тоглоомд нэг эргэлтээр 8-10 хүү­­хэд суулгана гэж тооцвол дээрх ми­нутад дор хаяж 20 мян­ган төгрөг өлхөн олно гэсэн үг. Тэгэхээр наймаачид өдөрт хэ­дэн сая төгрөг халаасалсан нь ойлгомжтой. Цаашлаад гар дээ­рээс хуушуур, бууз зарсан хү­мүүс, хүүхдийн тоглоом гээд бүхий л зүйл хоёр дахин нэ­мэгдсэн үнэ­тэй­гээр зарагдаж бай­гааг эрх ба­ригчид анхааралдаа авах хэрэг­тэй санагдсан.


Бага насны хүүхдүүдэд паркад тоглох тоглоом алга

Яах ч учраа олохгүй, яаж баяр­­лаад байгаагаа ч ойлгохгүй бага­чууд төв талбайгаар гүйлдэж, арай бэл бэнчинтэй айлын хүүхдүүд паркад өдрийг өнгөрүүллээ. Улсдаа ганц байдаг хүүхдийн парк давчуухан зайтайгаа ав­цал­дахааргүй үнийг тогтоосон нь эцэг, эхчүүдийн ундууцлыг төрүүлсэн юм. Багачуудын хувьд бүтэн жи­лийн турш хүсэн хүлээдэг бая­раараа парк орж тоглохыг хүс­дэг. Даанч энэ хүсэл нь ядруухан амьдралтай айлын хүүхдүүдийн хувьд тэртээ холын мөрөөдөл нь байсаар ирсэн. Харамсалтай нь энэ жил ч гэсэн тийм байлаа. Өдгөө хүүхдийн паркад 13 автомат болон цахилгаан тоглоом ажил­лаж байгаа. Тоглоом тус бүр тарифтай төдийгүй тоглох хүү­х­­дийн нас, өнд­рийг хүртэл заа­сан байдаг. Паркын хашаанд байр­лах цөөхөн хэдэн тоглоом дээр тог­лохын тулд өндөр үнэ төлнө. Бас болоогүй хэн ч байсан нэвтрэхдээ 1000 төгрөг төлнө гэхээр иргэдийг хөөрхөн шулах арга байгаа биз.

Нэг тоглоомын үнэ гэхэд 4000-6000 төгрөг. Ийм өндөр үнээр олон хүүхэдтэй айлын хүүхдүүд хэдэн тоглоом дээр тоглож чадах бол. Бага насны хүүхдүүд ганцаараа тоглоом дээр суугаад тоглож ча­­дахгүй, тийм ч боломжгүй. Энэ нь олон хүүхдийн эцэг, эхийн са­нааг зовоосон асуудал болсон гэхэд маргах хүн гарахгүй байх. Хүүхдээ тоглуулах боломжтой аав ээж байхад боломжгүй нь даан ч олон. Орлого багатай айлын хүүх­дүүд бусдаасаа дутуу баярлах ёсгүй. Даанч тэрхүү боломж нь мөнгөөр хязгаарлагдаж байгаа нь зовлонтой.

Энэ өдөр үр хүүхдүүдээ тог­луу­лахаар паркыг зорьж ирсэн зарим томчууд олон цагаар дугаар­лаад ч хүүхдээ тоглуулж ча­дахгүй бу­цаж байгаа нь харагдсан. Хүүх­дүүд­тэйгээ хамтдаа тоглочих олиг­тойхон шиг гэр бүлийн тоглоом байхгүйд тэд бухимдалтай буцаж байв. Үүнээс үзэхэд өндөр үнэтэй, оочир дараалал нь уртаас урт үр­­гэлжилсэн паркын хэдэн тог­лоом хүүхэд, багачуудад маань ба­га­даж байгаа нь харагдаж байна. Нөгөөтэйгүүр 0-4 насны бяцхан хүүхдүүд маань ганцаараа суугаад сэтгэлээ ханатал тоглочих тоглоом алга. Тоглоом битгий хэл тоглох боломж ч хомс байна.
Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2014-07-31 01:41:25
    Tyilshrah yumaa, tom bailaa geed yahiin, odoo baigaadaa ch ochij toglood baigaa yum baihgui shdee, huuhdiin bayraar neg heden huuhed tsyglasniig ih yum bolgoh yumaa. Alivaa yum ashigtai ajillaj baij l tsaash hugjdug. Odoo nileed tohijyylchihsan saihan l b
    183.81.169.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2014-06-04 06:30:58
    Үнэн бичсэн байна. Паркыг ийм байдалд оруулсан хүмүүсийн хүүхдүүдийг хараал идэг!
    202.179.26.253
    Мэдэгдсэн Хариулах
  • Гомдол 2014-06-04 05:56:59
    ёстой үнэн. Үнэхээр хүүхэд тоглох газар байхгүй. тэр зайрмаг нь 7 хоногийн өмнө 2000-2500 ₮ байсан гэтэл баярын өдөр 5000-8000 болсон ямар ч хяналт байхгүй Магнай ажлаа хиймээр байнаа. Гэтэл номин болон бусад дэлгүүрт 2000 байж л байсан. Парк бол шулааны
    202.179.20.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Цогт 2014-06-04 01:49:32
    Паркийг ийм байдалд хүргэхэд оролцон, Монголын үр хүүхдүүдийг доромжилж байгаа хүмүүсийг үе удмаар нь ХАРААЛ ИДЭГ!!!
    202.70.36.70
    Мэдэгдсэн Хариулах