Анхан шатны шүүх Ийглак Чинаватраг гэм буруугүй гэж үзэв
Монголын төрийн тулганд гал бадрааж явсан Тайланд Улсын Ерөнхий сайд асан Ийглак Чинаватрад холбогдох шүүх хурал өчигдөр Бангкок хотноо болжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгаад байсан юм. Тэгвэл анхан шатны шүүхээс түүнийг гэм буруугүй хэмээн үзсэн байна.
 
Ийглак Чинаватраг цагаан будааны татаас нэрээр их хэмжээний нөөц бүрдүүлж, түүгээр дамжуулан ихээхэн хэмжээний ашиг олсон хэрэгт буруутгаад байсан юм.

Тэрээр “цагаан будааны татаасыг өдөр бүр татаж байгаагүй, ядуу иргэдэд зориулан нөөц бүрдүүлж байсан” гэх зэргээр өөрийгөө хамгаалсан мэдэгдлийг хийж байсан юм. Ямартай ч, түүний эхний шүүх хуралдаан түүний талд эргэлээ. Харин дараагийн шатны шүүх хуралдаан долдугаар сарын 21-ний өдөр болохоор товлогдоод байгаа аж. Мөн шүүхийн шийдвэр эцэслэн гартал Ийглакийг гадаад улсад зорчихыг хориглоод байгаа юм байна.
 
Ами
Olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.