Манай волейболчид Туркменистаны багтай тоглоно
"Рио-2016" олимпийн эрх олгох Ази тивийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа манай волейболчид хэсгийн эхний тоглолтоо өнөөдөр Бээжингийн цагаар 14.00 цагаас Туркменистаны багтай хийх ажээ.

Тус тэмцээний “А” хэсэг: БНХАУ, Иран, БН Фүжи улс, Энэтхэг,
“В” хэсэг: Тайланд, Тайвань, ХонгКонг, Шриланк,
“С” хэсэг: Япон, Вьетнам, Монгол, Туркменистан,
“D” хэсэг: БНСУ, Казахстан, Австрали, Филиппин улс тус тус багтжээ. 

БНХАУ-ын Тяньжин хотноо өнөөдөр эхэлж буй 18 дахь удаагийн Ази тивийн АШТ-д 16 улсын баг оролцож байна.
Манай багийн хувьд харьцангуй залуу бүрэлдэхүүнтэй бөгөөд тэдний тавьж буй зорилго нь хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарч, эхний наймд орох юм.
Энэ удаагийн Ази тивийн АШТ-ий медальт байрт шалгарсан багуудад олимпийн эрх олгоно. Манай баг тамирчид маргааш Вьетнам, нөгөөдөр  Японы багтай  тоглоно.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.