Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлаар сургалт зохион байгууллаа
Нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбай, нутгийн захиргааны байгууллага болон үйлчилгээний байгууллагуудын барилга, байгууламж, зам талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга, дэд бүтцийн Монгол Улсын MNS 568252006, MNS6055:2009, стандартуудыг хангуулах, сурталчлах зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны стандартыг сайжруулах нь” сургалт боллоо. 

Сургалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тэргэнцэртэй иргэдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. 

Улаанбаатар хотын авто замын сүлжээний өнөөгийн байдал, явган хүн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замын норм стандарт, авто замын төлөвлөлт, авто замын барилгын ажлын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал зэрэг олон чухал асуудлын талаар мэдээлэл өгсөн байна. Тухайлбал: Өнөөдрийн байдлаар хотын хэмжээнд ерөнхий боловсролын 37 сургуулийн хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зураг төслийн ажил хийгдэж байгаагаас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 70, 25, 29, 55-р сургуулиуд хамрагдаж байгаа юм байна.

“Орчныг тохиромжтой болгоход шинэ барилга, байгууламжинд дэд бүтцийн хүртээмжийг хамт төлөвлөх нь хуучин барилгад тохиргоо хийснээс шинэ барилгад 1 хувийн нэмэлт зардал оруулах нь хамаагүй хямд байна” гэж хөгжлийн бэрхшээлийн талаарх дэлхийн тайланд дурдсан байдаг байна. Иймээс нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид дээрх стандартуудыг хангуулахад, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд хэрэгтэй гэдгийг баяжуулсан чухал сургалт боллоо хэмээн онцолжээ.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.