Хөвсгөлийн Ренчинлхүмбэ сумаас 60 км зайд ойн түймэр гарчээ
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах багийн нутаг “Усан хужирын эх” гэх газар ойн түймэр гарсан дуудлага өчигдөр 17:50 цагт аймгийн байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э-ээр ахлуулсан сум, орон нутгийн нийт 22 иргэн, 2 техник хэрэгсэл, аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр түймрийн голомтруу явжээ. Өнөө өглөөний авсан мэдээллээр гал унтраахаар явсан баг  05:00 цагт сумын төвд хүрсэн байна.

Ой хээрийн түймэр тус сумаас зүүн хойд зүгт 60 км-ийн зайд гарчээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.