Улаанбаатар банкны “боловсон луйвар”
Нийслэлийн Засаг даргын захирамжаар автомашины татвар хураалтыг автомашины улсын дугаараар ангилан нэгдүгээр  сарын 1-нээс эхлүүлсэн. Тэгвэл энэ ажил энэ сард дуусгавар болох юм.Автомашины цилиндрийн багтаамж, зориулалтаас шалтгаалаад автотээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварыг хүснэгтэд харуулсан байдлаар тогтоосон.Мөн өнгөрсөн жилээс эхлэн НИТХ-аас хөдөл­гөөнд оролцож байгаа бүхий л автомашинаас автозам ашигласны төлбөр хураах тухай журам баталсан. Энэхүү журмын дагуу жолооч нар  автомашины татвар төлөхдөө нийслэлийн автозам ашигласны төлбөрийг хамтад нь төлдөг болсон юм.

Төлбөрийн тухайд нийслэлийн дугаартай суудлын автомашин 20-40 мянган төгрөг ачааны автомашин 40-70 мянга, мотоцикл арван мянган төгрөгийг төлнө. Харин агаар бохирдуулсны төлбөрийн тухайд 1800-9000 төгрөг байхаар тогтоож өгсөн байсан юм.

Ингээд нэг автомашин гурван төрлийн татварын мөнгийг Улаанбаатар хотын банкинд тушаах ёстой. Гэтэл Улаанбаатар хотын банк татвар төлсөн иргэдээс татварын гүйлгээ тус бүрт нь 300 төгрөгийг гүйлгээний хураамж нэрээр авч байгаа талаар иргэд гомдоллож байна. Учир нь цөөхөн салбартай тус банкин дээр очиж тушаахаас илүүтэй ойр хавьд байрлах бусад арилжааны банкуудад тушаах иргэн олон байгаа. Харин тэдгээр банкууд банк хоорондын гүйлгээний шимтгэл хэмээн 300 төгрөг иргэдээс авч байгаа бол Улаанбаатар банк өөрийнх нь банкны дансанд тушааж буй иргэдээс бусад банкуудтай адил хэмжээтэй шимтгэл авч байгаад иргэд дургүйцэж байгаа юм. Ингээд 1 машины гурван төрлийн татварын гүйлгээнээс нийтдээ 900 төгрөгийг гүйлгээний хураамж нэрээр авч байгаа аж.

Харин энэ 900 төгрөгийн шимтгэл Улаанбаатар банкинд багагүй ашигтай байх нь ойлгомжтой. Нэгэнт тус банкинд тушаах ёстой болохоор татвар төлөгч иргэдийн дор хаяж 50 хувь нь тушаахад багагүй мөнгө сул орж ирж байгаа хэрэг. Харин үүнийг зарим иргэд өөрийнх нь банкны дансанд хийж байхад  өөр банкныхтай адил шимтгэл авч байгаа нь “боловсон луйвар” хэмээн бухимдаж байна.
Мэдээж хэрэг тухайн хүнд 900 төгрөг бага мөнгө шиг санагдавч нийслэлд бүртгэгдсэн 230 гаруй  мянган машин тус бүрээс 900 төгрөг гэдэг бага мөнгө биш. Тэгэхээр Улаанбаатар банкныхан боловсон луйврын аргаар башийж байгаа бололтой. 

Энэ нь зөвхөн энэ жил ч биш, өнгөрсөн жил мөн татвар хураалтын үеэр ийм  асуудал гарч байсан юм.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-05-22 14:51:12
    Deer n bas boon hund surtal neg todorhoilolt avah hej buten odor huleelgene
    202.179.20.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Экс Харилцагч 2015-05-20 11:38:38
    УБХ банкны удирддага Ломбардын сэтгэлгээтэй, ямххан дотортой , богино бодолтой амьтад байдаг.
    202.5.196.170
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-05-20 05:39:54
    жинхэнэ луйварчин банк наад луйвар чинь юуч биш том том луйвар дээрэм хийж ашиг олдог тухай доорхи link-үүдээр орж үзээрэй http://ganchimeg.niitlelch.mn/conte...
    122.201.22.114
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-05-20 05:14:51
    ugaasaa luivarchin bank bur buh uymaa luivardaj olj avsan zavaan bank bitgii haritsaarai
    122.201.22.114
    Мэдэгдсэн Хариулах