Нөхцөл байдал хүндэрсэн газарт нэмэгдэл хүч ажиллуулж байна
Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс дүүргийн нутаг дэвсэрийн эрүү хэв журмын нөхцөл байдал хүндэрч байгаа цэгүүдэд хяналт тавих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргүүдийг шуурхай илрүүлэх чиглэлээр Олон нийтийн аюлгүй байдлаас хангах газартай хамтран ажиллаж байна.

Тухайн газраас нэмэгдлээр 22 алба хаагч томилогдон ажиллаж байгаа юм. Нэмэгдлээр ажиллаж байгаа алба хаагчид дүүргийн нутаг дэвсгэрийн гэмт хэрэг захиргааны зөрчил ихээр үйлдэгдэж байгаа 10 цэгт хяналт тавин өдөр шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа юм байна.
С.Саранзаяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus