Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хороонд байрлах 16 дугаар байрны оршин суугчид зочид буудалд байрлаад сар болж байна. Өнгөрсөн сарын 22-нд байрны сууринд хөрсний нуралт үүссэнээс үүдэн оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж дүүргийн нутаг дэвсгэрт байрлах долоон зочид буудалд 170 орчим иргэнийг хуваан байрлуулсан. Тухайн үед иргэдийг буудалд байрлуулах мөнгө хөрөнгийг Нийслэлийн нөөц хөрөнгөнөөс түр гаргалаа хэмээж байсан юм. Тэгвэл уг зардал өнөөдрийн байдлаар 170 сая төгрөг болжээ. Харин уг мөнгийг “Би Жи Би Жи” компаниар төлүүлэх ёстой ч тус компани одоогоор мөнгө өгөх боломжгүй тул Нийслэлийн нөөц хөрөнгөнөөс гаргаж байгаа аж.
Тус байранд хөрсний нуралт үүсэх болсон шалтгааныг эргэн сануулахад Нийслэл болоод Барилга хот байгуулалтын яамнаас тусгай зөвшөөрөл авсан “Би Жи Би Жи” компанийн үйл ажиллагаанаас болсон юм. Тодруулбал 16-р байрны хажууд буюу ердөө 4-5 м зайтай доороо худалдаа үйлчилгээний төвтэй 18 давхар орон сууцны барилга барьж эхлэх үед хажуугийн 16-р байрны сууринд хөрсний нуралт үүссэн юм. Ингээд мэргэжлийн байгууллагынхан аюултай нөхцөл байдал үүссэн тул оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн билээ.
Одоогоор 16 дугаар байрны суурийг хүчитгэх ажил 80 хувьтай үргэлжилж байгааг БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Л.Баттөмөр хэллээ. Суурийг хүчитгэх ажил дуусангуут ухсан нүхийг бөглөх ажил эхэлнэ гэлээ. Харин хүчитгэлийн ажилд хэдэн төгрөг зарцуулсныг тооцоогүй байгаа аж.
Харин дүүргийн засаг дарга Д.Оросоо иргэдийг энэ амралтын өдөр буюу тавдугаар сарын 23-нд байранд оруулна гэлээ. Тэгвэл амьдарч байсан гэр орон нь нэг л өдөр нурах аюултай болж шөнө дөлөөр нүүж байсан иргэд гэртээ ирэх нь сайхан байгаа ч айдастай амьдрах нь хэмээн ярьж билээ. Ингээд тус байрны зарим оршин суугчдын яриаг хүргэж байна.
Д.Буянхишиг 16-р байрны оршин суугч: Нэг сар зутруухан амьдарлаа
Бүтэн нэг сарын турш зутруухан амьдарлаа. Удахгүй гэртээ ирнэ гэхээр сайхан байна. Мэргэжлийн байгууллагууд нь засаж янзлаад зүгээр гэсэн болохоор байр маань аюулгүй болсон гэдэгт итгэж байна. Хүмүүс байрны үнэ буурна, зарахад авах хүн олдохгүй л гэж байна. Би тэгэж бодохгүй байгаа. Анх 1981 онд байрандаа нүүж ирээд 34 жил амьдарсан байр маань нурах аюулгүй болж л байвал сайхан байна.
Д.Дулмаа 16-р байрны оршин суугч: Анх орон сууц барина гээд шон хатгаж байхад нь л эсэргүүцэж байсан ч дийлээгүй
Манай байрны хажууд орон сууц барих гээд шон хатгаж байхад нь л бид хэд эсэргүүцэж байсан. Гэвч тэр үед хэн ч бидний үгийг сонсоогүй. Маргаашнаас нь хашаа бариад ухаж эхэлсэн. Тэгээд л нөхцөл байдал иймдээ тулсан. Бид тухайн үед дүүрэг, нийслэл гээд хандаж болох бүх газарт нь хандсан ч бидний үгийг тоогоогүй. Дүүрэг болохоор бүр дээгүүр шийдээд зөвшөөрөл өгсөн тул бидний мэдэл хүрэхгүй та нар чимээгүй бай гэсэн. Нийслэл бол хариу ч өгөөгүй. Тэгээд л нэг өдөр нурах дээрээ тулсан. Байдлыг ийм болтол явуулсан хүмүүст үнэхээр гомдолтой байна. Хаа очиж Мэргэжлийн хяналтынхан ирж энэ барилгын ажлыг нь зогсоож байсан.
Оршин суугчдын байр суурь ийм байлаа. Харин иргэд, олон нийтийн зүгээс 16 дугаар байрны асуудалд буруутай албан тушаалтнуудад заавал хариуцлага тооцох ёстой хэмээн үзэж байгаа юм.

Б.Сансар
olloo.mn