Сонсголын бэрхшээлтэй иргэд яаралтай тусламжийн үйлчилгээг sms бичиж, авдаг боллоо

Сонсголын бэрхшээлтэй иргэд яаралтай түргэн тусламж, цагдаагийн газар, онцгой байдлын албанд тусламж хүсч мэдээлэл өгөх тохиолдолд ярьж чаддаггүйн улмаас энэ үйлчилгээг ашиглаж чадахгүй харилцааны хүндрэл гарч, сэтгэл санаа, амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал элбэг тохиолддог. 

Иймд сонсголын бэрхшээлтэй иргэдэд яаралтай тусламжийн үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв болон үүрэн холбооны операторуудтай хамтран хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд шуурхай тусламж, 101,102,103,105 утасны дугаарт мэссэжээр /SMS/ дуудлага өгөх, мэдээлэл авах үйлчилгээг шинээр нэвтрүүлэхээр сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, шуурхай мэдээллийн төв болон үүрэн телефоны операторуудад хамтран ажилласны үр дүнд Шуурхай мэдээллийн төвд мэссэжээр дуудлага өгөх, мэдээлэл авах боломжтой боллоо.

Одоогоор сонсголгүй 800 гаруй иргэдийн бүртгэлийг шинэчлэн бүртгээд байна. Мэссэжээр дуудлага өгөх үйлчилгээний анхны туршилтыг Мэдээлэл шуурхай удирдлагын төв, үүрэн телефоны операторуудтай хамтран хийж энэ үйлчилгээ хэрэгжих, нэвтрэх бүрэн боломжийг тогтоожээ.

Өнөөдөр энэхүү ажлыг эхлүүлэх "Хамтын ажиллагааны санамж бичиг”-т Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар, Монголын дүлий иргэдийн үндэсний холбоо зэрэг байгууллагын удирдлагууд гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Энэхүү үйлчилгээ нь эхний ээлжинд Улаанбаатар хотын 9-н дүүрэгт эхлэж цаашдаа Монгол улсын хэмжээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Монгол улсын хэмжээнд 2014 оны Статистикийн тоон мэдээгээр сонсголын бэрхшээлтэй 8304 хүн байгаа бөгөөд Улаанбаатар хотод 2845 сонсголын бэрхшээлтэй иргэд амьдардаг байна.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-09-01 15:36:49
    Sain medee goe shvv vneheer talarhaj bn
    112.72.11.122
    Мэдэгдсэн Хариулах
  • хашчулуун 2015-12-21 04:27:57
    Мсж
    59.153.87.26
    Мэдэгдсэн Хариулах
  • otgoo 2015-05-22 16:14:59
    mash ih bayrlaa,bidend heregtei medeelel ogson ch bayrlaa
    150.129.143.169
    Мэдэгдсэн Хариулах
  • сайн байцгаана уу?  2015-05-21 04:27:50
    woow үнэхээр талархалмаар байна
    202.70.37.34
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-05-20 23:57:08
    Ene Tsedenbaliin hiisen ajil bish
    202.180.220.86
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2015-05-21 10:41:58
      талархаж бичээрэй. биш гэж болохгүй шүү. чи харилцааны соёлтой байгаарай.
      202.179.20.104
      Мэдэгдсэн Хариулах
  • shuxert 2015-05-20 14:52:48
    mash ix zov yum xij bgaa undesni xolbooni eronxilogch tsedenbaldaa talarxay
    103.26.193.160
    Мэдэгдсэн Хариулах
  • Минжин 2015-05-20 14:39:57
    Тиймээ бидний хамтын ажиллагааны хүч үр дүнд хүрлээ. Та бидний амжилт! Сонсголгүй иргэдэд хүргэх мэдээллийн хүртээмж нэгэн цоо шинэ алхам хийлээ хэмээн дүгнэв...
    112.72.13.3
    Мэдэгдсэн Хариулах
  • burmaa 2015-05-20 14:27:39
    unexeer xusen xuleesen bidni xuslig undesni xolbooni eronxilogch xij chadlaa amjilt xusie mash ix bayr xurgie tuuxend gaviya bguullaa
    103.26.193.160
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-05-20 14:05:45
    Uneheer chuhal heregtseetei ajil hiijee.ene hondogdood bga asudal bidend mash ih tulgamdaj bn yum. Ta nariin tsaashdiin ajild ulsm ih amjiltiig husie
    202.126.91.88
    Мэдэгдсэн Хариулах
  • naka sonsgolgui  2015-05-20 13:43:05
    ix mash bayrlalaa :)
    202.126.91.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-05-20 09:39:23
    Bi Tsedenbal demjij bgaa ged bichsen J6 gedeg Hun ba
    208.95.109.228
    Мэдэгдсэн Хариулах
  • helloo 2015-05-20 06:45:23
    oyuuchimeg tsedenbal uneher mash bayarlalaa
    202.21.100.162
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-05-20 06:06:54
    Tsedenbal uneheer sain ajillaj chadsan amjilt hudie
    208.95.109.228
    Мэдэгдсэн Хариулах