Л.Гүндалайгийн хувь заяа
УИХ-ын гишүүн асан, “Ард түмний нам”-ын дарга асан Л.Гүндалайгийн хувь заяа ирэх тав дахь өдөр шийдэгдэх бололтой.

Учир нь мань эрийн байгуулсан “Ард Түмнээ Хайрлая” гэгч сүрхий нэртэй намыг бүртгэж авах эсэх нь тэр өдөр тодорхой болох юм. Монголын улстөр, ард түмэнд хэн бэ гэдгээ гайгүй сайн таниулсан Л.Гүндалай гэгч энэ эр УИХ-д АН-ыг төлөөлөн нэртэй, сүртэй явсан сайхан цаг бий. Сүүлдээ тар нь танигдсаар АН-аас хэд гарч, эргэж буцан гүйж очсоор гайгүй байсан нэр хүндээ өөрөө л шавартай хутгасан билээ.

Адаг сүүлд нь хөхөө өвлийн хүйтнээр Д.Сүхбаатарын талбай дээр сууж, гарын үсэг цуглуулан “Ард түмний нам” гэгчийг байгуулсан. Харин тун удалгүй нөгөө намынх нь сураг алдарч өөрөө ч чимээгүй болсон. Одоо тэгвэл тэрбээр Эрдэнэт хотод суурьшин, тус хотоос УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд байгаа. Мөн "Ард түмний нам"-аа орхиж, шинэ нам байгуулснаа ч дуулгасан.

Харин Л.Гүндалайгийн “Ард Түмнээ Хайрлая” намыг улсын бүртгэлд бүртгэх эсэхийг энэ сарын 22 буюу ирэх баасан гаригт Улсын дээд шүүх шийдэх учир түүний цаашдын хувь заяа чухам тэнд л шийдэгдэх болчихоод байгаа юм. Хэрхэхийг хүлээх, харах л үлдлээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-21 02:11:50
    АН явахгүй болсоныг мэдэрсэн байна, сайн байна, АН ч Гүндалайд маш муухай хандсан даа, тэхээр ингэж гарах нь зөв шүү дээ
  • УБЕГт 2015-05-20 13:59:05
    Нэг хүн хэдэн ч компанитай байж болдог шиг хэдэн ч намтай байж болох нээ дээ.
  • bat 2015-05-20 06:15:26
    Zulgen deer geree bariad zugeer l amidraach de naizaa
  • a 2015-05-20 05:01:26
    ene zaisangiin uuliig end tendees ni uhaad l zaraad bhiin ulaan tsaim il yumiig yaagaad humuus shalgahgui bna aa. ard irged gazar avah bolhoor avch bolohgui.
  • төмөр 2015-05-20 04:07:13
    тавьтаргүй нөхөр. сумын засаг дарга ч аятайхан хийчиж чадахгүй эргүү дээ.
  • Эрүүгийн гэмт хэрэгтэн 2015-05-20 03:59:01
    Эрүүгийн хэрэгт татагдаад АН-н нөмөрт орж нугдаж арай гэж аврагдсан. Хэрэг хуучирдаггүй шүү дэ. Монголд учруулсан хохирлыг нь төлүүлэх хэрэгтэй. Хэргийг хүлээлг...