Энэ жил хиймэл зүлгэн дээр наадах нь

Жил жилийн наадам өнгөтэй дэлгэр сайхан болдог. Мэдээж зарцуулж буй төсөв хөрөнгө нь жилээс жилд нэмэгдсээр байгаа учраас өмнөх жилээсээ сайхан л болох ёстой. Тэгвэл энэ жилийн наадамд зориулж 3 орчим тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Хямралтай үед их л хөрөнгө зарцуулж наадах гэж байна хэмээн шүүмжлэл аль хэдий нь өрнөөд эхэлчихсэн. Гэхдээ энэ удаа төсөв хөрөнгийг бус харин Төв цэнгэлдэх хүрээлэнд өрнөж буй бүтээн байгуулалтыг шүүмжлэх гэсэн юм. 

Цахим хуудсаар “Төв цэнгэлдэх хүрээлэнг хиймлээр зүлэгжүүлэх гэж байна” гэсэн мэдээлэл маш ихээр цацагдах болоод байгаа. Хэрвээ цэнгэлдэхийн талбай хиймэл зүлэгтэй болчихвол бөхчүүдийн хувьд барилдахад тун бэрх болно. Хиймэл зүлэг дээр Монгол гуталтай барилдвал халтирахаас эхлээд хүчийг үзэж барилдахад хэцүүхэн байдал хүргэнэ гэж бөхчүүд халаглаж байна. Гэхдээ арай ч Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхээ ногоон дэвжээг хиймэл болгохгүй байлгүй гэсэн найдлагыг тавьж байгаагаа хэллээ. 

Тиймээс Төв цэнгэлдэх хүрээлэнд ямар бүтээн байгуулалт өрнөж байгааг тодруулахаар зорьсон юм.

Бидний очиход үнэхээр бүтээн байгуулалт өрнөж байв. Талбайн хөрсийг тэгшилж, талаас илүү хувийг нь бетоноор бүрхжээ. Дунд сургуулиудын хашаанд хийж гүйцэтгэсэн хиймэл зүлэг бүхий талбайн дор мөн л бетон зутгаж хийж байсантай адил үйл ажиллагаа энд өрнөж байв.


 

Ажил гүйцэтгэж байгаа залуусаас хиймэл зүлэг тавих гэж байгаа эсэх, хэний захиалгаар ийм ажил гүйцэтгэж байгаа талаар тодруулахыг хүссэн ч “Дарга байхгүй байна. Бид мэдэхгүй. Хий гэсэн ажлыг нь л хийж байна” гээд мэдээлэл өгөхөөс эрс татгалзав.


 

Ямартай ч бүтээн байгуулалт өрнөж, байгалийн хөрсийг бетоноор бүрхэж байгааг дээрх зургуудаас харж болохоор байна. Бетонон талбай дээр бөхчүүдээ барилдуулахгүй нь тодорхой биз. Тиймээс үүн дээр ямар нэгэн зүйл дэвсч л таарах байх. Харин тэр дэвссэн зүйл дээр нь бөхчүүд халтирч унаад, энэ жилийн наадмын бөх хошин шогийн үзүүлбэр шиг юм болвол яана аа. 

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагуудаас энэ талаар тодруулахыг хүссэн ч хариулт өгөх хүн олдсонгүй. Эсвэл хариулт өгөхийг хүсээгүй ч байж болох юм. Гэвч хатуу бетон хавтан дээр бөхчүүд барилдснаас үүдэн, унаж бэртэх, гэмтэх явдал гарвал хэн хариуцах вэ. Тиймээс Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хөрсийг яагаад хуулах болсон, одоо яагаад бетон дэвсэж байгаа вэ, үнэхээр хиймэл зүлэг дэвсэх гэж байгаа юу. Ингэснээр гарах эрсдэл, үр дагавруудыг тооцсон уу, эсвэл зүгээр л хэн нэгний тушаалаар ямар ч судалгаагүй ажил гүйцэтгэж байгаа юу гэсэн олон асуултын хариултыг холбогдох албан тушаалтнууд нь зугтаад байлгүй өгнө гэж найдаж байна. Үгүй бол бид энэ жил хиймэл зүлгэн дээр наадаж, халтирч савж унасан хүмүүсийг харж хөгөө чирэх нь. Одоо нэгэнт энд хүртлээ хийгдчихсэн бүтээн байгуулалтыг зогсоож, хуучин хэвэнд нь оруулна гэдэг юу л бол. Тиймээс Төв цэнгэлдэхэд наадахаа болих, эсвэл бөхчүүд хөлбөмбөгийн хадаас, товруутай гутал/шипи/ өмсч барилдах гэсэн сонголтууд л үлдэж байх шиг байна. 

Ами
Olloo.mn  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zaluu 2015-05-21 01:35:53
    Shipitei togoldog holbombogiig hurtel zulgen deer togoldog hiimel zulegtei orosuun tsengeldehiig buh holbombogchid uzen yaddag. Hoorhii bohchuud.
    36.2.140.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Bj 2015-05-21 01:21:23
    Yum yumand reket hiideg buhchuud ochij aaa hiihgui yu ene jil zuu. Haalganii terguum manlaid hen ini garah yum bol doo
    122.201.22.77
    Мэдэгдсэн Хариулах
  • bokh 2015-05-20 15:59:40
    Za tegvuul boxchuud maani shipitei barildax yum baina.
    122.201.31.231
    Мэдэгдсэн Хариулах
  • sss 2015-05-20 10:34:27
    xiix xeregtei dasax xeregtei aliin bolgon 1000 jiliin umnuxuru bx geev
    202.70.46.202
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-05-20 09:31:22
    энэ хямралтай үед 2 хоног барилдахын төлөө энэ тайлбайд хиймэл зүлэг суулгах гэж битондох нь хэнд хэрэгтэй байна аа
    150.129.141.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Huga 2015-05-20 09:27:58
    Ene door tumur gedeg gojig tarij urguuldag hiimel zuleg genee.eostoi tomor hun bna daa.kkk
    49.0.156.70
    Мэдэгдсэн Хариулах
  • т1дэж өгөх юмаа 2015-05-20 08:17:30
    дэндүү дээ дэндүү, тэ1 гэдэг нь дэндүү юмаа, мөнгө угаах луйвардах идэхдээ, муу муухай мунхаг үйл хийхдээ хэмжээлэшгүй юм
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Boli! 2015-05-20 06:47:35
    Nogoon ungutei huvantsar material devseh gej baigaa yum baina le. zuleg urguulchihaj chadahgui teneg novshnuud. undesnii bayar naadamaa ingej gutaaj boloh u?
    202.179.8.174
    Мэдэгдсэн Хариулах
  • Tumur 2015-05-20 04:23:29
    Yunui chini hiimel. Tarij urguuldag sportiin zoriulalttai zuleg. Halitrahgui. Buu ai.
    150.129.141.9
    Мэдэгдсэн Хариулах