Замуудын засваруудыг дахин хийлгэхээр болжээ
Хөдөлмөрийн болон техникийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн сард “Хүний төлөө-Зөв тус” аяныг улсын хэмжээнд зохион байгуулсан. Аяны хүрээнд Улаанбаатар-Дархан , Чингис-Чойбалсан, Чингис-Баруун-Урт чиглэлийн замуудыг шалгасан байна. Шалгалтын дүнг газрын Даргын зөвлөлийн энэ сарын 15-ны өдөр хэлэлцэн дараах шийдвэрийг гаргасан байна.

Өнгөрсөн онд дээрх чиглэлүүдийн замыг шинэчлэхдээ хүйтний улиралд гүйцэтгэснээс их хэмжээний эвдрэл гарсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Зарим замыг засч шинэчлэхдээ зураггүй гүйцэтгэдэг, гүйцэтгэгч болон зөвлөх компанийн туршлага, менежмент муу, зам засахад шаардлагатай материал, санхүүжилт тааруу байгаа нь илэрчээ. Засварыг чанартай хийдэггүйн улмаас их хэмжээний хөрөнгө гарын салаагаар урсаж байгаад МХЕГ-ын Даргын зөвлөлийн гишүүд шүүмжлэлтэй хандаж замын ажилд зарцуулсан хөрөнгө, гүйцэтгэлийг хянаж үзэх нь зүйтэй гэсэн санал гаргаж байжээ. 
Өөрсдийнх нь буруугаас болж зам эвдэрсэн гэдгээ гэдгээ аж ахуйн нэгжүүд хүлээн зөвшөөрсөн ч захиалагч талын санхүүжилт оройтсон нь ажил удаашрахад хүргэсэн гэсэн тайлбар хийж байжээ. Тухайн замын чанар, баталгаат хугацаа гурван жил бөгөөд энэ хугацаанд эвдрэл гарвал өөрсдөө хөрөнгөө гаргаж засах ёстой. Энэ дагуу энэ хавар замаа дахин засна гэдгээ аж ахуйн нэгжүүд амалсөн байна.
Цаашид замын засвар, арчлалт хийх хугацааг төлөвлөж урьдчилан хийсэн зураг төсөв, судалгаа шинжилгээнд тулгуурлан санхүүжилтийг нь төсөвт тусгаж байх, гарсан зөрчил, дутагдлыг арилгахад шаардагдах хөрөнгийг захиалагч, санхүүжүүлэгч тал шийдвэрлэх, улсын байцаагчийн албан даалгаврыг биелүүлээгүй бол аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах, дахин сонгон шалгаруулалтад оролцуулахгүй байх, улсад учруулсан хохирлыг буцаан төлүүлэх нь зүйтэй гэж МХЕГ үзэж байна.

Иймээс Зам, тээврийн яам, Зам, тээвэр хөгжлийн төв болон “Ар Си Эс Си”, “Эм Ай Эл”, “Мөнхөд ашдын зам”, “Дархан Азза”, “Баянчандмань Азза”, “Чайна гео инженеринг”, “Насны зам”, Хансуун зам”, “Гашууны гол”, “ЗЗБ”, “Түм арвижих”, “Арж капитал”, “Замч ирээдүй” компанид улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага хүргүүлэхээр тогтжээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bts  2015-05-21 01:12:41
    hiij guitstgesen kompaniar ni dahij une tulburgui hiilgeh heregtei sh dee!!! Jil bolgon zam tavij bna gej hulihdaad hudlaa ulsiin mungu, ard tumniig shulj bgaa...
  • Монгол хүн 2015-05-20 02:48:12
    Дорнодын чиглэлд нэг нөхрийн тавьсан 100 км авто зам Хэнтийн чиглэлд тавигдаж компанийхээ нэрээр нэрлэгддэг маш муудсан авто замаас илүү эвдэрсэн байна билээ.