Прокурорын байгууллагын дэргэд дэмжлэг үзүүлэх алба байгуулна
Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.
Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав гишүүдэд танилцуухдаа "Эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотой 2002 онд Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэн баталж мөрдүүлсэн нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд уг хуулинд 8 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, Шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал, өөрчлөлт, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг гол хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан одоогийн мөрдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх, үзэл баримтлал, зохицуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан" хэмээн хэллээ.

Тэрээр, “Хуулийн төсөлд прокурор нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, хараат бус байдалд нь халдсан аливаа дарамт, шахалт, нөлөөллийн талаар дээд шатны прокурорт мэдүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг шинээр оруулсан. Прокурорын нийгмийн баталгааг тусгахдаа прокурор ажиллах хугацаандаа болон өндөр насны тэтгэврээ тогтоолгох, эмчлүүлэх, ажил үүргээ гүйцэтгэж явахдаа тахир дутуу болсон тохиолдолд авах нөхөн төлбөр, буцалтгүй тусламжийн хэмжээг тодорхойлж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Тахарын албаны тухай, Цагдаагийн албаны тухай хуулиудтай уялдуулан тогтоолоо” хэмээв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Хуулийн төсөлд Прокурорын байгууллага Дэмжлэг үзүүлэх албатай байхаар тусгажээ. Энэ алба хуучнаар Прокурорын дэргэдэх мөрдөн шалгах алба гэж ойлгож болох уу хэмээн лавлахад сайд хариуд нь "Прокурор хэрэгт хяналт тавих явцад хүндрэл гарах тохиолдол байдаг бөгөөд ийм үед Дэмжлэг үзүүлэх албанд хандан мөрдөн шалгах ажиллагаа явуулна" хэмээн хариулжээ
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бурам 2015-05-20 08:18:57
    цагдаад ийм албатай гэтэл дэмжих биш дарамт болсон юү ч мэдэхгүй малууд бдаг ПРОКУРОРТ Б ВАЛ аюултай харин МӨРДӨН ШАЛГАХ ТУСДАА албатай нь зөв
  • Дорлиг ерөнхийдөө зөв 2015-05-20 01:19:02
    Прокурор өөрөө мөрдөн шалгах ямар ч ажиллагааг биечлэн хийх эрхтэй байх ёстой! Гэхдээ мөрдөн байцаагч шиг хэргийг эхнээс нь дуустал шалгана гэсэн үг биш шүү дээ...